НҮҮДЛИЙН АМБОЛАТОРИЙН 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

НҮҮДЛИЙН АМБОЛАТОРИЙН 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

26

Аймгийн Засаг даргын санаачилгаар, Глобал сангийн санжүүжилт, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран “Сүрьеэгүй Төв аймаг” хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж байгаа. Тус ажлын хүрээнд жил бүр явуулдаг Нүүдлийн амбулаторийн үзлэгийг мөн давхар зохион байгуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээний 2 дугаар ээлжийн нээлт Баянцагаан суманд боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Нэгдсэн эмнэлэгийн дарга С.Оюунцэцэг нар оролцлоо. “Сүрьеэгүй Төв аймаг” хөдөлгөөний хүрээнд Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 17 эмч мэргэжилтэнтэй баг бүрэлдэхүүн цогц үзлэг, оношилгоо хийж байгаа бөгөөд эхний ээлжийн үзлэгээр 8 сум, Зуунмод сумын 2 багийн иргэдийг хамруулж давтагдсан тоогоор 16.000 хүнд хүрч үйлчилсэн байна.

ХУВААЛЦАХ