МӨРДЭС ГОЁСОН БҮСГҮЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗХ-НИЙ 119 ДҮГЭЭР АНГИ ХОШУУЧИЛЛАА

МӨРДЭС ГОЁСОН БҮСГҮЙ ТЭМЦЭЭНИЙГ ЗХ-НИЙ 119 ДҮГЭЭР АНГИ ХОШУУЧИЛЛАА

109

Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Март8”-ыг тохиолдуулан Төв аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн байгууллага болон хуулийн байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын дунд “Мөрдэс  гоёсон бүсгүй” урлагийн тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг Монгол улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонт Зэвсэгт хүчний 016 дугаар бригадаас санаачлан зохион байгуулсан бөгөөд аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын газрын нийт 6 баг оролцож, өгөгдсөн 6 даалгаварыг гүйцэтгэж авьяас чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний тэргүүн байрт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн “Аялгуу” баг, дэд байрт Онцгой байдлын газрын “Онцгой бүсгүйчүүд” баг, удаах байрт Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын “Бадмаараг” багууд шалгарлаа.

ХУВААЛЦАХ