32 ЭМЭГТЭЙ “ӨРГӨМЖИТ ЭХ” БОЛЛОО

32 ЭМЭГТЭЙ “ӨРГӨМЖИТ ЭХ” БОЛЛОО

30

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг угтан таваас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг “Өргөмжит эх”-ээр тодруулан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг аймгийн ЗДТГ, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион багууллаа. Тус арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга М.Булган болон өргөмжит ээжүүдийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар оролцлоо. Энэ жил 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд 27 сумын 32 эмэгтэй оролцсон бөгөөд ээжүүдийн хамгийн өндөр настай нь 89 настай Бүрэн сумын өндөр настан Ч.Хорол /9 хүүхэдтэй/, Архуст сумын өндөр настан С.Буянтогтох /8 хүүхэдтэй/ нар байсан бол хамгийн залуу нь 36 настай Өндөрширээт сумын харъяат Б.Тунгалагтамир /7 хүүхэдтэй/ байсан юм.

“Өргөмжит эх”-ээр тодорсон ээжүүдийн нэрсийг танилцуулж байна. Үүнд:

  • 9 хүүхдийн ээж Ч.Хорол – Бүрэн сум
  • 8 хүүхдийн ээж С.Буянтогтох – Архуст сум
  • 10 хүүхдийн ээж С.Чанцалдулам – Баянцагаан сум
  • 13 хүүхдийн ээж С.Отгонлхагва – Баяндэлгэр сум
  • 5 хүүхдийн ээж Ц.Ичинноров – Зуунмод сум IV баг
  • 7 хүүхдийн ээж М.Дорж – Баян сум
  • 5 хүүхдийн ээж С. Авираа – Баянцогт сум
  • 11 хүүхдийн ээж Ө.Оюунцэрэн – Зуунмод сум III баг
  • 6 хүүхдийн ээж Ж.Өлзийт – Дэлгэрхаан сум
  • 8 хүүхдийн ээж Ц.Чулуунхүү – Сүмбэр сум
  • 20 хүүхдийн ээж С.Зулзага – Эрдэнэсант сум
  • 8 хүүхдийн ээж Ч.Доржгочоо – Зуунмод VI баг
  • 8 хүүхдийн ээж Д.Оролзод – Батсүмбэр сум
  • 14 хүүхдийн ээж Б.Гантөмөр – Мөнгөнморьт сум
  • 7 хүүхдийн ээж Д.Наянтай – Эрдэнэ сум
  • 12 хүүхдийн ээж Ч.Ичинхорлоо – Заамар сум
  • 5 хүүхдийн ээж Г.Зул – Баянчандмань сум
  • 9 хүүхдийн ээж Ц.Намжилсүрэн – Баянхангай сум
  • 5 хүүхдийн ээж Д.Оюун – Сэргэлэн сум
  • 7 хүүхдийн ээж Д.Цэрэнпагма – Жаргалант сум
  • 5 хүүхдийн ээж Л.Хорлоо – Зуунмод сум I баг
  • 9 хүүхдийн ээж Д.Хэрлэн – Зуунмод V баг
  • 5 хүүхдийн ээж Б.Мэдрээ – Баян-Өнжүүл сум
  • 9 хүүхдийн ээж Г.Цэцгээ – Баянжаргалан сум
  • 5 хүүхдийн ээж Д.Нэргүй – Аргалант сум
  • 5 хүүхдийн ээж Л.Чулуунсүх – Зуунмод сум II баг
  • 6 хүүхдийн ээж Ц.Чанцалдулам – Угтаалцайдам сум
  • 10 хүүхдийн ээж Х.Намжилмаа – Борнуур сум
  • 6 хүүхдийн ээж Ч.Болормаа – Цээл сум
  • 7 хүүхдийн ээж Д.Цэрэннадмид – Лүн сум
  • 6 хүүхдийн ээж Ц.Баярмаа – Алтанбулаг сум
  • 7 хүүхдийн ээж Б.Тунгалагтамир – Өндөрширээт сум

Энэ үеэр олон жил мал маллаж, малч ухаанаараа үр хүүхэд, залуу үеэ сурган хүмүүжүүлсээр ирсэн Д.Сэр-Од, Ж.Должин, Ж.Ичинхорлоо, Г.Цэцгээ нарт Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрэмжит “Манлай малчин эмэгтэй хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгсөн юм. Мөн 5 хүү дараалан төрүүлсэн ээж Л.Чулуунсүхэд Ураг удмын алдаршуулах холбооны шагнал болох “Лус дархалсан дархан бэр” цол тэмдгийг гардууллаа.

ХУВААЛЦАХ