САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР 17 УЯАЧ “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР 17 УЯАЧ “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

143

Төв аймгийн Морин спорт уяачдын холбоо нь хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг залгамж чанараар хөгжүүлэх, уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, морин спортыг орон нутагтаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн уяачид, малчин залуучуудын морь уях ажлыг өргөтгөх, улс аймаг, бүсийн наадамд өргөнөөр оролцуулах боломж олгох, сум, аймаг, улсын цолтой уяачдыг бий болгох, хурдан морины уралдааны зохион байгуулалтыг сайжруулахаар бодлого зорилтоо тодорхойлон ажиллаж байна. XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн босгон дээр улс, аймаг, бүсийн баяр наадмуудад үзүүлж буй амжилтаараа бусдыгаа манлайлж байгаа уяачдад хүндэтгэл үзүүлж “Аймгийн алдарт уяач” цол, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч бөгөөд Төв аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн Ч.Сарангэрэл нар оролцсон юм.

2018 оны “Аймгийн алдарт уяач”-аар:
– Чулуунбатын Энхболд – Зуунмод сум
– Цэгмидийн Алтангэрэл – Зуунмод сум
– Дагвасүндэлийн Алтанхуяг – Зуунмод сум
– Дондогийн Оюунбат – Зуунмод сум
– Лүндэгийн Амгалан – Баянцогт сум
– Дашнямын Нэмэхбаатар – Алтанбулаг сум
– Жамбалын Очирсүх – Лүн сум
– Ганбаатар Аюурзана – лүн сум
– Ганзоригийн Батсайхан – Батсүмбэр сум
– Пүрэвдоржийн Отгонбаатар – Батсүмбэр сум
– Дашнямын Энхмэнд – Бүрэн сум
– Цэдэндамбын Энхбаяр – Баянцагаан сум
– Баянжаргалын Баттөр – Угтаалцайдам сум
– Лхагвасүрэнгийн Ганзориг – Баян-Өнжүүл сум
– Чинбатын Очирбат – Заамар сум
– Эрдэнэбатын Цогтгэрэл – Цээл сум- Гантөмөрийн Дашзэвэг – Баяндэлгэр сум шалгарч цол тэмдгээ гардан авсан юм. 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ Мөнгөнморьт сумын “Дэлгэржавхлантын хурд” морин спорт уяачдын холбоо нь “Тэргүүн салбар холбоо”-оор шалгарсан бол улс, аймаг, сумын баяр наадмуудад уяж сойсон хурдан хүлэг нь түрүү, айраг хүртсэн амжилтаар Угтаалцайдам сумын уяач Б.Баттөр 2018 оны “Тэргүүн уяач”-аар шалгарлаа. Мөн улс, аймаг, сумын баяр наадмуудад хурдлуулсан хүлэг нь түрүү айраг хүртсэн амжилтаар Батсүмбэр сумын харъяат Алтансүхийн Болд-Эрдэнийг 2018 оны “Шилдэг уралдаанч хүүхэд”-ээр шалгаруулсан юм.

ХУВААЛЦАХ