2018 ОНЫ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

2018 ОНЫ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

77

XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн босгон дээр Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, урианы жилд дэвшүүлсэн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллагсдынхаа идэвхийг өрнүүлж, тодорхой асуудлыг шийдвэрлэн орон нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлж 2018 оны ажлын амжилтаараа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хошуучлан ажилласан ажилтан албан хаагчид, байгууллага, хамт олныг “Аймгийн хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, алдаршуулсан юм. Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудад Засгийн газрын болон аймгийн шагналыг гардуулан өглөө. Үүнд:
“Цэргийн гавьяаны одон”-оор
Моломждагвын Дорж – Шүүхийн шинжилгээний албаны ахлах ажилтан
“Алтан гадас одон”-оор
Юмжаагийн Алтансүх – Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын дарга
Аймгийн “Хүндэт иргэн”-ээр
Цэрэндашийн Цэрэн-Очир – Жаргалант сумын харъяат, Монгол улсын Хөдөлмөрийн баатар


Аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад”-аар
Жалцавын Далайхүү – Зуунмод сумын VI багийн өндөр настан
“Аймгийн хөдөлмөрийн аварга хамт олон”-оор:
– Д.Батцэцэг даргатай Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
– Б.Батчимэг эрхлэгчтэй Мөнгөнморьт сумын Эрүүл мэндийн төв
– Н.Энхмандах эрхлэгчтэй Эрдэнэ сумын Соёлын төв
– В.Отгонжаргал эрхлэгчтэй Жаргалант сумын төвийн цэцэрлэг
Мөн сүүлийн 3 жилийн ажлын үр дүнгээрээ салбараас тогтоосон стандартыг бүрэн хангалттай биелүүлж, 2018 онд аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдэн, ажлын амжилт нь тогтвортой өсч байгаа ажилтан албан хаагчдыг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулсан юм.
Хөдөлмөрийн аварга “Төрийн захиргааны албан хаагч”-аар
– Чогдонгийн Цэцэгсүрэн – Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
Хөдөлмөрийн аварга “Эдийн засаг, санхүүгийн ажилтан”-аар
– Мижидийн Ганпүрэв – Батсүмбэр сумын ЗДТГазрын ахлах нягтлан бодогч
– Цэрэндоржийн Энхтуяа – Цээл сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн нярав Хөдөлмөрийн аварга “Эрчим хүчний салбарын ажилтан”-аар
– Комиссарын Ундрах-Оргил – Төв чандмань ДЭХГазрын Дулааны шугам хоолойн слесарь
– Осорын Энхжаргал – Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвийн оператор, техникч
Хөдөлмөрийн аварга “Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны салбарын ажилтан”-аар
– Алтангэрэлийн Цэрэнбат – Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ны Төв аймгийн газрын дамжуулах байгууламжийн техникч
Хөдөлмөрийн аварга “Барилгачин”-аар
– Бат-Очирын Цэрэнхүү – Төв цогт өлзийт ХХК-ны ажилтан
Хөдөлмөрийн аварга “Ахуй үйлчилгээний салбарын ажилтан”-аар
– Мягмарын Мөнгөнцэцэг – Борнуур сумын “Хувцас захиалга, засварын цех”-ийн эрхлэгч
– Пүрэвийн Энхсайхан – Аргалант сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч
Хөдөлмөрийн аварга “Худалдаа үйлчилгээний салбарын ажилтан”-аар
– Сэрээтэрийн Нарансамбуу – Өндөрширээт сумын Элбэг сод ХХК-ны захирал
Хөдөлмөрийн аварга “Хүнсчин-Тогооч”-оор
– Тогоохүүгийн Тамир – Эрдэнэсант сумын Eрөнхий боловсролын сургуулийн тогооч
Хөдөлмөрийн аварга “Зам, тээврийн салбарын ажилтан”-аар
– Дашдоржийн Лхагвадорж – Хайрхан зам хоршооны жолооч
– Юндэнгийн Батбаяр – Төв АЗЗА ТӨХК-ны механизмын операторчин
Хөдөлмөрийн аварга “Хөдөө аж ахуйн ажилтан”-аар
– Чүлтэмийн Дэнсмаа – Баянцогт сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга
Хөдөлмөрийн аварга “Байгаль орчны салбарын ажилтан”-аар
– Баатарсүрэнгийн Ганбаатар – Баянчандмань сумын Байгаль хамгаалагч
Хөдөлмөрийн аварга “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч”-ээр
– Жадамбын Маръяа – Батсүмбэр сумын Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч
– Дэндэвдоржийн Нарангэрэл – Заамар сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч Хөдөлмөрийн аварга “Хууль хяналтын ажилтан”-аар
– Аюурын Учрахбаяр – Төв аймаг дахь Цагдаагийн газарт хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч
– Болдын Эрхэмбаяр – Аймгийн Прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурор
Хөдөлмөрийн аварга “Багш”-аар
– Цэгмидийн Уранчимэг – Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн багш
– Дашцэрэнгийн Цэвэгмид – Зуунмод сумын 5 дугаар сургуулийн багш
– Гомбодоржийн Байгалмаа – Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш
Хөдөлмөрийн аварга “Эмч”-ээр
– Оросоогийн Оюунтүлхүүр – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн зохицуулагч, Зөвлөх эмч
Хөдөлмөрийн аварга “Эрүүл мэндийн салбарын ажилтан”-аар
– Ёндонгийн Цэрэнбадам – Борнуур сумын Эрүүл мэндийн төвийн эм найруулагч
– Цэгмидийн Ариунаа – Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор, ахлах сувилагч
Хөдөлмөрийн аварга “Соёл урлагийн ажилтан”-аар
Шарын Аюуш – Монгол туургатан театрын уран сайхны удирдаач, хөгжмийн багш
Хөдөлмөрийн аварга “Тамирчин”-аар
– Эрдэнэбилэгийн Ууганбаяр – Аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан
Хөдөлмөрийн аварга “Улсын байцаагч”-аар
– Баасанхүүгийн Пүрэвсүрэн – Жаргалант сумын Нийгмийн даатгалын байцаагч Хөдөлмөрийн аварга “Үйлчилгээний ажилтан”-аар
– Долгорсүрэнгийн Саранчимэг – Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч
– Доржпүрэвийн Гантөмөр – Зуунмод сумын хот тохижуулах газрын жолооч нар тус тус шалгарлаа.
Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр:
– Ванчинжавын Цэнд – Зуунмод сумын Нацагдорж багийн ахмад
– Балгансүрэнгийн Эрдэнэбат – Аймгийн ХХААГазрын дарга
– Жамсрангийн Рэнцэнбаатар – Аймгийн ХХААГазрын мэргэжилтэн
– Санжавын Цэцэгмаа – Аймгийн ХХААГазрын архив бичиг хэргийн эрхлэгч
– Сэнгийн Гэрэл – Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгийн багш
Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”-аар:
– Лэгцэгийн Баярхүү – Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга
– Цэрэндондогийн Цэгмид – Зуунмод сумын Хот тохижуулах газрын ажилтан
– Цэдэвийн Тунгалаг – Эрүүл мэндийн газрын ажилтан
– Бямбасүрэнгийн Цэндсүрэн – Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч
– Чулуунбатын Гэрэлтуяа – Төв Цогт-Өлзийт ХХК-ний ахлах тогооч
– Д.Саранбаатар – Аймгийн ХХҮГазрын мэргэжилтэн
Аймгийн Засаг даргын Хүндэт “тэмдэг”-ээр:
– Сандуйн Алгаа – Аймгийн Эрүүл мэндийн газрын ахмад настан
– Лхагвагийн Ганболд – Аймгийн ЭМГазрын харуул хамгаалалтын ажилтан, слесарь
– Дондогийн Оюунтуяа – Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч
– Сандагдоржийн Эрдэнэцэцэг – Аймгийн ХХҮГазарт захиргаа хяналтын хэлтсийн дарга
Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр:
– Даваасүрэнгийн Гантөмөр – Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн тогооч
Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний төрийн залуу түшээ” цол тэмдгээр:
– Сандагдаваагийн Магнайбаяр – Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу хуульч” цол тэмдгээр:
– Алтангинжийн Батцэцэг – Аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн нар тус тус шалгарсан юм.

ХУВААЛЦАХ