АРХУСТ СУМЫН МАЛЧИН Ч.ПҮРЭВЖАЛД УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ЦОЛ ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

АРХУСТ СУМЫН МАЛЧИН Ч.ПҮРЭВЖАЛД УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ЦОЛ ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

127

XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн Сар шинийн босгон дээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж буй Архуст сумын малчин Ч.Пүрэвжал “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Ч.Пүрэвжал нь 1995 оноос эхлэн одоог хүртэл 22 жил тасралтгүй  мал маллаж байгаа бөгөөд сүүлийн 3 жилийн байдлаар Дорнод аймгаас авчирсан Хомогор үүлдрийн бух, монгол мухар улаан бух, сүүний чиглэлийн улаан халзан бух, барга, нутгийн цагаан үүлдрийн хуц, баянцагаан үүлдрийн илүү нугаламт хуц, алтанбулаг үүлдрийн хуц, баяндэлгэрийн улаан ухна, нутгийн монгол үүлдрийн ухна зэргийг бүртгэлд хамруулан ажиллаж байна. Түүнчлэн Дорнода аймгийн Хөлөнбуйр сумаас “Талын улаан” үүлдрийн бух, Говьсүмбэр аймгаас мах сүүний үүлдрийн улаан халзан бух, Баянцагааны илүү нугаламт хуц, Баяндэлгэрийн улаан  ухна зэргийг тус тус авчирч сүрэг сэлбэжээ.

Тэрээр сүүлийн 3 жилд эх мал бүрээс 100-109 хувиар төл бойжуулж, малгүй буюу цөөн малтай 20 гаруй иргэдийг малжуулахад 1000 гаруй толгой мал өгсөн байна.

ХУВААЛЦАХ