ТӨВ АЙМГАА ТӨЛӨӨЛӨН МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АИХ-ЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ...

ТӨВ АЙМГАА ТӨЛӨӨЛӨН МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АИХ-ЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

161

Монгол улсын Үндсэн хуулийг түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад батлан гаргаж байсан бөгөөд Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлсон байдаг. Одоогоос 27 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын сум бүрээс сонгогдсон Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байжээ. Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Төв аймгаас 30 депутат оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулж байжээ. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан Аймгийн ИТХ, ЗДТГ Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон хувь нэмрээ оруулсан, эдүгээ аймгийхаа нутаг дэвсгэрт амьдарч буй депутатууд болох Л.Хад, Д.Баяр, Б.Манал, Н.Дашзэвэг, Э.Түмэннаст, Ч.Амаржаргал, С.Пүрэвсүрэн нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, төрийн албан хаагчид, иргэдтэй дурсамж уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд депутатууд Үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, АИХ-ын Төв аймгийн депутатууд ямар үүрэгтэй оролцсон болон 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол, 27 жилийн дараах үр дүнгийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

ХУВААЛЦАХ