ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ЛХАГВА ГАРИГ ИРГЭДЭЭ СОНСОХ ӨДӨР

ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ЛХАГВА ГАРИГ ИРГЭДЭЭ СОНСОХ ӨДӨР

291

Иргэндээ ээлтэй төрийн албыг бэхжүүлж, аймаг орон нутгийн хөгжлийг дээшлүүлж, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэн иргэдээ сонсдог, хамтран шийдвэр гаргадаг, тэдэнд хүндэтгэлтэй хандан үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор Аймгийн удирдлагууд иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жил”-ийн хүрээнд хийгдсэн ажлууд, түүний үр дүн болон 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, батлагдсан төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Уулзалтад ирсэн иргэд: Аймгийн удирдлагууд иргэдээ хүлээн авч уулзаж байгаа нь цаг үеэ олсон зөв ажил болж байна. Бид тулгамдаж буй асуудлаа ярилцаж, санал бодлоо илэрхийлж, асуусан асуултынхаа хариуг шууд авч байгаадаа сэтгэл хангалуун байна. Цаашид энэ ажлыг тогтмол зохион байгуулж олон мянган иргэдийнхээ дуу хоолойг сонсож байгаарай. Иргэд маань энэ уулзалтад идэвхитэй оролцохыг уриалж байна гэдгээ энэ үеэр хэлж байлаа. Цаашид аймгийн удирдлагууд батлагдсан хуваарийн дагуу ээлжлэн долоо хоног бүрийн Лхагва гарагийн 10:00-13:00 цагийн хооронд Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд иргэдийг хүлээн авч, ганцаарчилсан уулзалт хийн санал хүсэлтийг сонсох юм.

ХУВААЛЦАХ