2018 ОНЫ ШИЛДЭГ ХЭЛТЭС, АГЕНТЛАГ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 ОНЫ ШИЛДЭГ ХЭЛТЭС, АГЕНТЛАГ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

251

Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөр, улсын болон аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, нутгийн удирдлагын шийдвэр, үр дүнийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнд тулгуурлан 2018 оны шилдэг хэлтэс, агентлаг, харьяа байгууллага шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа болон хэлтэс, агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, албан хаагчид оролцсон юм. 2018 оны жилийн эцсийн байдлаар 26 агентлаг, харьяа байгууллагаас “А” үнэлгээгээр 15, “В” үнэлгээгээр 10, “С” үнэлгээгээр 1 байгууллага дүгнэгдсэн байна.

2018 оны “Шилдэг хэлтэс, агентлаг, харьяа байгууллага”-аар Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монгол туургатан театр, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар тус тус шалгарлаа.

Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг Төрийн дээд одон, медалиар шагнасан юм. Үүнд:

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор:

  • Зуунмод сумын ахмад настан С.Цэнд-Аюуш

“Хөдөлмөргийн гавьяаны улаан тугийн одон”-оор:

  • Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний албаны дарга Г.Батжаргал

“Алтан гадас одон”-оор:

  • Зуунмод сумын ахмад настан А.Чулуунцэцэг
  • “Хүмүүн цогцолбор сургууль”-ийн захирал Л.Эрдэнэцэцэг
  • Төв аймаг дахь Мэдээлэл харилцаа холбооны ТӨХК-ний инженер С.Энхболор
  • Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Энхтунгалаг

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:

  • Зуунмод сумын ахмад настан Д.Баярмаа
  • Аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн улсын байцаагч Л.Баатарцогт
  • Аймгийн “Төв чандмань ДЭХГ”-ын ажилтан Ц.Алтангэрэл
  • Зуунмод сумын Эрүүл мэндийн төвийн дулааны инженер Ю.Оюунчимэг
  • Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн багш С.Байгальмаа
  • Төв АЗЗА ТӨХК-ний жолооч А.Баттөмөр
  • Аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн улсын шалгагч Ч.Отгонцэцэг

“Шударга журам медаль”-иар:

  • Зуунмод сумын “Гүюпкнстл” ХК-ний жолооч Б.Түмэндэмбэрэл нар тус тус шагнагдлаа.

 

ХУВААЛЦАХ