УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ 6 АЖЛЫН БАЙР НӨХӨГДӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ 6 АЖЛЫН БАЙР НӨХӨГДӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

276

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 37, 38 дугаар тогтоолоор байгуулагдсан комиссууд Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Баянжаргалан, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Дэлгэрхаан, Сэргэлэн сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч, Баян-Өнжүүл, Баянцагаан, Лүн, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянжаргалан, Баянхангай, Цээл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг удирдах албаны 12 сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулав.

Сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 147 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө http://csc.gov.mn, www.tov.gov.mn цахим хуудас, Дотоод удирдлагын систем, аймгийн ЗДТГ болон салбар зөвлөлийн мэдээллийн самбарт байршуулж, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар дамжуулан сурталчилсан.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 13 ажил үйлчилгээтэй боловсруулан салбар зөвлөлийн даргаар батлуулж, хэрэгжилтийг 95.38 хувьтай хангалаа.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 108 тоотод бүртгэхэд нийт 25 иргэн бүртгүүлэв. Үүнд:-

Зарлагдсан ажлын байрны нэр Бүртгүүлсэн иргэдийн тоо
1 Батсүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга 3
2 Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга 3
3 Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга 5
4 Дэлгэрхаан сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч 1
5 Сэргэлэн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч 8
6 Баян-Өнжүүл сумын Соёлын төвийн эрхлэгч 1
7 Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгч 1
8 Лүн сумын Соёлын төвийн эрхлэгч 1
9 Эрдэнэсант сумын Соёлын төвийн эрхлэгч 1
10 Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 1
НИЙТ ДҮН 25
11 Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Иргэн бүртгүүлээгүй ажлын байр
12 Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч

ТЖАУАТ-д томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын даргаар ТАЗСЗ-ийн гишүүн-аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, Нарийн бичгийн даргаар ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга-аймгийн ЗДТГ-ын хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл, гишүүнд ТАЗСЗ-ийн гишүүн -аймгийн ЗДТГ-ын СТХС-ийн дарга Ю.Бямбацогт, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Ганхуяг; ТҮАУАТ-д томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын даргаар ТАЗСЗ-ийн гишүүн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Нарийн бичгийн даргаар НБХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, гишүүнд ТАЗСЗ-ийн гишүүн-ХЭЗХ-ийн дарга Ц.Ариунбаяр, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар ажиллаж, Мэдээлэл технологийн аюулгүй, хэвийн ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэболд хариуцан ажиллав.

Сонгон шалгаруулалт явуулахын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09:20-09:50 минутад аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд бүртгүүлэгчдэд мэдээлэл, сургалт хийж, 09:50 цагт комиссын бүрэлдэхүүнийг танилцуулсан. Мөн өдрийн 10:00 цагт сорилын шалгалтыг эхлүүлсэн бөгөөд техникийн саатал гарсан тул оролцогчдод нэмэлт 8 минутын хугацаа сунгаж өгсөн. Мэдээллийн технологийн ур чадварын шалгалтыг 11:00 цагаас, бичгийн шалгалтыг 11:20 цагаас урьдчилан бэлтгэсэн даалгаврын дагуу бичгээр авч, ярилцлагын шалгалтыг 14:00-17:30 цагт авч дуусгасан.

Шалгаруулалтын нийлбэр дүнгээр 16 иргэн 60 буюу түүнээс дээш оноо авч өрсөлдсөн ажлын байранд тэнцсэнээр зарлагдсан 12 ажлын байрны 6 нь буюу 50.0 хувь нөхөгдөх боломжтой болсон. Үүнд:

Шалгуулагчийн нэр Өрсөлдсөн ажлын байр Ерөнхий шаардлага Удирдах ур чадвар Ярилцлага НИЙТ оноо Байр
1 Намнандоржийн Мөнхзул Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга 27,54 27,5 21,0 76,04 I
2 Ганбаатарын Сугармаа 21,46 27,33 19,75 68,54 II
3

 

Мааний Шижирбаатар 21,59 27,33 19,5 68,42 III
1 Банзрагчийн Цэрэннадмид Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын дарга 25,33 35,83 20,75 81,91 I
2 Сандагдоржийн Энхболд 26,15 25,75 19,33 71,23 II
3 Жамъянгийн Долгорханд 23,55 27,75 18,33 67,63 III
1 Гүрдагвын Батжаргал Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга 27,0 30,5 22,5 80,0 I
2 Бямбаагийн Баярсайхан 30,6 27,5 20,75 78,85 II
3 Энэбишнямын Наранцогт 22,58 24,5 16,0 63,08 III
1 Дашпунцагийн Чанцалдулам Сэргэлэн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч

 

25,9 26,5 19,75 72,15 I
2 Баатарсүхийн Энхчимэг 20,53 25,5 20,0 66,03 II
3 Нарандоржийн Цанлигсүрэн 22,1 29,0 10,0 61,1 III
4 Бяраадамбын Анхмаа 18,8 22,0 19,75 60,55 IV
5 Хишигсүрэнгийн Мөнгөнтуяа 19,3 28,5 12,5 60,3 V
1 Хүрэлчөдөрийн Мөнхтуул Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 19,69 25,5 21,25 66,44 I
1 Данзанжамцын Баярсайхан Лүн сумын Соёлын төвийн эрхлэгч 26,0 26,75 21,0 72,75 I

Шалгалтын явцад иргэн бүртгүүлээгүй болон иргэн бүртгүүлсэн боловч тэнцээгүй Дэлгэрхаан сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, Баянцагаан, Баян-Өнжүүл, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянжаргалан, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг 6 сул ажлын байрыг дахин нийтэд зарлуулах саналыг салбар зөвлөлд хүргүүлсэн.

ХУВААЛЦАХ