ЕБС-ИЙН 12-Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭГДСЭН СОРИЛ-I-Д НИЙТ 216...

ЕБС-ИЙН 12-Р АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭГДСЭН СОРИЛ-I-Д НИЙТ 216 СУРАГЧ ХАМРАГДЛАА

53

Аймгийн Засаг даргын 2018 оны “Аян зохион байгуулах тухай” А/94 тоот захирамжийн дагуу Боловсрол, соёл урлагийн газраас аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг хичээлийн жил бүрийн 3, 4-р улиралд зохион байгуулдаг уламжлалтай болжээ.

Тэгвэл энэ хичээлийн жилийн “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье-III” аяны бэлтгэл ажлыг хангах хүрээнд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, Батсүмбэр, Борнуур, Бүрэн, Жаргалант, Заамар, Эрдэнэсант сумдын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн 216 сурагчийг хамруулан, Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 10 хичээлээр аймгийн хэмжээний Нэгдсэн сорил-1-ийг энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сорил нь 12-р анги төгсөгчдийг Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сэтгэлзүйн бэлтгэл хангах, сорил дээр ажиллах арга барилд сургах, Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн тус сорилын мөрөөр Боловсрол, соёл урлагийн газраас хяналт шинжилгээ, зөвлөмж хүргүүлэн, сургууль, багш нар заах аргын нэгдэл, секцээр хамтран цаашид анхаарч хөгжүүлэх агуулгаа тодорхойлон, хичээлийн шинэ арга зүйг боловсруулан ажиллах юм.

ХУВААЛЦАХ