ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ӨРГӨЖИН ХӨГЖСӨӨР БАЙНА

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ӨРГӨЖИН ХӨГЖСӨӨР БАЙНА

26

Төв аймгийн эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Өвөл, зуны хүлэмжийн аж ахуй байгуулж, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэж тусгасан. Аймгийн хэмжээнд 444 хүлэмжийн аж ахуй 169532 мкв талбайд үйл ажиллагаага явуулдаг бөгөөд үүний 66 нь өвлийн зориулалттай хүлэмж юм.

Төв аймагт төдийгүй Монгол улсад анх удаа өвлийн шилэн хүлэмжийн аж ахуйн байгуулагдсан нь Сэргэлэн сумын нутагт байрлах “Тэнгэр агро” ХХК-ний өвлийн хүлэмж юм. 2015 онд байгуулагдсан уг хүлэмж нь 0.4, 0.5 га нийт 0.9 га талбай бүхий хоёр том шилэн хүлэмж, 15-16 мянган бутнаас бүрдэнэ. Уг 0.9 га талбайд хоёр жилийн өмнөөс өргөст хэмхний тариалалт хийж эхэлсэн бөгөөд жилдээ 3-4 удаа тариалалт хийх боломжтой аж. Тус компани хүлэмжийн аж ахуйгаа түшиглэн олон төрлийн ногоо тарьж ургуулах туршилтыг хийж байсан ч Монгол орны эрс тэс уурт хамгийн тохиромжтой, жилийн хамгийн хүйтэн улиралд тэсвэртэйгээр нь өргөст хэмхний тариалалтыг голлон хийж байгаа гэдгээ онцолсон юм. Орон нутаг, нийслэл хотын томоохон хүнсний зах, сүлжээ дэлгүүрийн өргөст хэмхний хэрэгцээний багагүй хувийг хангадаг уг хүлэмжийн аж ахуй 20 гаруй ажилтантай бөгөөд сум, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, өрхийн амьжиргааг дэмжин ажиллаж байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих