ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ “САММИТ-2018”...

ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ “САММИТ-2018” ПРИМОРЫН ХЯЗГААРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

63

ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори муж, Монгол улсын Төв аймгийн бүс нутгуудын хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт “Саммит-2018” арга хэмжээ ОХУ-ын Приморын хязгаарын Владивосток хотноо 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Эдийн засгийн тусгай бүс – Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлтийн шинэ боломжууд” сэдвийн дор зохион байгуулагдсан юм.
Энэхүү 23 дахь удаагийн “Саммит”-д Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцсон бөгөөд арга хэмжээний хүрээнд үндсэн хуралдаанаас гадна Эдийн засгийн зөвлөл, Байгаль орчин хамгаалах зөвлөл, Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, уламжлал ёсоор 5 мужийн зураачдын үзэсгэлэн дэлгэгдсэн юм.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: Бид хөдөө аж ахуйгаас гарч буй түүхий эдийг өндөр технологиор боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн, эрүүл, эко бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, Зүүн хойд Азийн зах зээлд гаргахад харилцаат мужууд дахь эдийн засгийн чөлөөт бүсийг түшиглэх болно. Манай аймаг Монгол улсад ирж байгаа гадаадын жуулчдын 80 гаруй хувийг хүлээн авч, байгалийн үзэсгэлэнт газрууд, музьей, үзвэр үйлчилгээний газруудаар үйлчилдэг давуу талаа ашиглан харилцаат бүс нутгуудтай аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор аймгийн төвөөс 7 км зайд орших түүхт газраа түшиглэн Олон улсын жишигт нийцсэн “Шашин, соёлын аялал жуулчлалын цогцолбор” байгуулах судалгааны ажлыг хийгээд байна. Жуулчид харилцан солилцож, шууд болон захиалгат нислэг хийх тал дээр хамтран ажиллах боломж бидэнд бий.” хэмээн онцолсон юм.
Аймгийн Засаг даргын илтгэлд тусгагдсан аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналыг бүс нутгийн захирагчид онцлон дэмжсэн юм.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих