ХЭРМЭН ДЭНЖИЙН ГҮҮРНИЙ СЭТЭРСЭН ХЭСГИЙГ ЗАСВАРЛАЖЭЭ

ХЭРМЭН ДЭНЖИЙН ГҮҮРНИЙ СЭТЭРСЭН ХЭСГИЙГ ЗАСВАРЛАЖЭЭ

34

Өндөрширээт сумын Баянтуулын 1 дүгээр баг, Уулын хааны хэсгийн малчин иргэд БИНХурлаас гарсан санал санаачлагын хүрээнд Хэрмэн дэнжийн гүүрний далангийн сэтэрсэн хэсгийг боох ажлыг хийж гүйцэтгэжээ. Уг ажилд давхардсан тоогоор 150 гаруй малчин иргэн, 9 портер автомашин дайчлан 1400 шуудайнд хайрга савлан өрж 7 метр урттай, 6 метр өргөн далан барьсан байна. Энэ жил хур бороо элбэг, 7 дугаар сард удаа дараа хүчтэй үер орсны улмаас гүүрний далан сэтэрсэн бөгөөд үүнээс болж иргэд төрийн үйлчилгээ авах, сургуулийн хүүхдүүд амралтын өдрөөр гэртээ харих замдаа хүйтэн ус гатлах зэрэг нилээдгүй хүндрэл учирч байсан аж.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих