АДУУЧИН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

АДУУЧИН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

128

Баянцогт сумын ЗДТГазар, Нийтийн биеийн тамирын хамтлаг санаачлан монгол түмний бахархал, соёлын үнэт  өв болсон адууны соёлыг дээдлэн дэлгэрүүлэх,  адуу эдлэх уламжлалыг сурталчилан таниулах зорилгоор сумын аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 3 багийн 17 адуучин залуус оролцож  уурга шүүрэх, морьтой шургуу, явган шургуу, эмнэг сургах, ногт зангидах, морь сэлгэх зэрэг 6 төрлөөр өрсөлджээ. Тэмцээний нийлбэр дүнгээр I багийн адуучин С.Анхбаатар тэргүүн байр, I багийн адуучин П.Хүрэлдамба дэд байр, III багийн адуучин С.Очирбат удаах байрт шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан аж.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих