ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭГДСЭН ӨДӨРЛӨГ”-ИЙГ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭГДСЭН ӨДӨРЛӨГ”-ИЙГ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

61

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор аймгийн ГХУСАЗЗ, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Стандарт хэмжилзүйн хэлтэстэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хууль хяналтын байгууллагуудын “Нэгдсэн өдөрлөг”-ийг Баянчандмань суманд 2018.10.05-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн байгууллага, Прокурор, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатын танхимын Төв аймаг дахь салбар зохицуулагч гэсэн 10 байгууллагын34 албан хаагч оролцож, 27 төрлийн үйлчилгээг 30 ААН, байгууллага болон 229 иргэнд үзүүлж, шинээр батлагдсан хууль тогтоомжийн тухай яриа танилцуулгыг хүргэж, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар” сургалт зохион байгуулж, МУ-д Стандарт, хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг угтан сумын ААН, байгууллага иргэдийн дунд 2 төрлийн спортын тэмцээнийг зохион байгууллаа.
Стандарт хэмжил зүйн хэлтсээс массыг хэмжих хэрэгслийг баталгаажуулалтад 28 ААН хамрагдаж, төрийн болон Хууль хяналтын байгууллагууд, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатын танхимын Төв аймаг дахь салбар зохицуулагч зэрэг байгууллагууд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, 12 иргэний өргөдөл, гомдол, 3 иргэний хүсэлтийг хүлээн авч холбогдох газарт нь уламжиллаа.

 

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих