Аймгийн онцгой комисс нь үүссэн хийгээд үүсэж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлын үед шуурхай, бэлэн байдалд байх эрхзүйн зохицуулалт бүхий байгууллага юм. Өнөөдөр Аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан зохион байгуулагдаж дараах 4 асуудлын хүрээнд хэлэлцлээ. Үүнд:
- 2016-2018 онд малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж, устгагдсан малын нөхөн төлбөрийн талаар
- Онцгой комиссын бүрэлдэхүүн , ажиллах журам, хурлын дэг, шуурхай ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн төсөл, төлөвлөгөө, төсвийг танилцуулга
- Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулах талаар танилцуулга, мэдээлэл
- Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан Зуунмод сумын хэмжээнд гамшгийн аюулын үед зарлан мэдээллэх дуут дохиог нэмж байрлуулах зэрэг асуудлаар хэлэлцлээ.
https://www.youtube.com/watch?v=p4JSVyart8U