КАНАДЫН “МЕРИТ” ТӨСЛИЙН ЗҮГЭЭС ЖЕНДЕРИЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТ ӨГӨХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

КАНАДЫН “МЕРИТ” ТӨСЛИЙН ЗҮГЭЭС ЖЕНДЕРИЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТ ӨГӨХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

89

Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад 7 жилийн /2016-2023/ хугацаанд хэрэгжих “Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах төсөл” /MERIT/нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах зорилготой бөгөөд олборлох салбарын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Тус төслийн зүгээс жендерийн мэдлэг ойлголт өгөх, жендерийн мэдрэмжтэй байдал, жендерийн үзэл баримтлалын бодлого, үйл ажиллагаандаа тусгах зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулагдаж, тус сургалтанд төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, албан хаагчид хамрагдлаа. Сургалтад хамрагдсанаар тухайн албан хаагчид нь эргээд өөрсдийн байгууллагадаа мэдлэгээ нэвтрүүлэн ажиллах чадвартай болох юм. 
Уг төслийн хүрээнд Аймгийн ЗДТГ бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам чанаржуулах зорилгоор чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг албан байгууллага бүрт уг стандартыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих