ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН 9 ДЭХ УДААГИЙН ФОРУМ ЭРДЭНЭ СУМАНД...

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН 9 ДЭХ УДААГИЙН ФОРУМ ЭРДЭНЭ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

289

Монгол орон түүх соёлын арвин их өв, баялагтай бөгөөд тэдгээрийг хадгалж хамгаалах талаар томоохон ажлуудыг хийсээр ирсэн. Үндэсний соёлын бодлогын чухал асуудал бол түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг нээн илрүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, уламжлалт соёлыг сурталчлан таниулах цогц үйл ажиллагаа юм. Иймээс бүс нутгийн хөгжил цэцэглэлт, соёлын өвийг хамгаалах, сурталчилах зорилго бүхий “Соёлын өвийг хамгаалах, сурталчилахад Хурлын байгууллагын үүрэг оролцоо, харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт Зүүн хойд Азийн Хурлын дарга нарын 9 дэх удаагийн форумыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор”-т зохион байгуулахаар боллоо.

Форумд Япон улсын Акита, Нигата муж болон Изүмисано хотын ИТХ-ын дарга нар,  БНСУ-ын Чүнчоннам, Кангвон мужийн ИТХ-ын дарга нар, ОХУ-ын Хабаровск муж, Приморын хязгаарын ИТХ-ын дарга нар, БНХАУ-ын Жилинь, Янбянь мужийн ИТХ-ын дарга нар болон Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, Монгол улсын Их хурлын Тамгын газар, Гадаад харилцааны  яам, БСШУЯамны төлөөлөл, манай аймагтай хил залгаа оршдог аймгуудын Хурлын дарга нар оролцох юм. Форумыг зохион байгуулснаар Зүүн хойд Азийн бүс нутгийн гишүүн орнуудын соёлын өвийг хамгаалахад Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааны үндэс суурь тавигдах, түүх соёлын үнэт дурсгалаа “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлэх боломж бүрдэх юм.

 

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих