ШАТРЫН СПОРТЫН “ЗУУНМОД-88” КЛУБЫН НЭЭЛТ БОЛЛОО

ШАТРЫН СПОРТЫН “ЗУУНМОД-88” КЛУБЫН НЭЭЛТ БОЛЛОО

126

Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн I, II дугаар дунд сургуулийг 1988 онд төгсөгчдийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Төгсөгчдийн зүгээс 30 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хүүхэд залуучуудын оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор олон ажлууд санаачлан зохион байгуулсан бөгөөд үүний нэг нь Аймгийн Биеийн тамир, спортын хорооны дэргэд байгуулагдаж буй шатрын спортын “Зуунмод-88” клуб юм. Нийт төгсөгчдийн сэтгэл зүтгэл шингэсэн оюуны их өргөөг байгуулснаар Төв нутгаас улсад болон олон улсад цаашлаад тив дэлхийд нэрээ цуурайтуулсан мастер, аваргуудын бэлтгэлийг хангах, оюуны их спортод манлайлах их үйлсийн эхлэл байх учиртай хэмээн нээлтийн үеэр онцолж байлаа.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих