ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААР 3 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААР 3 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЖЭЭ

193

Сум, сумын иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Багийн иргэдийн нийтийн хурал гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл Заамар сумын Хайлааст багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдаж, 215 иргэн оролцсон бөгөөд 3 асуудал хэлэлцжээ. Хэлэлцэх асуудлын дарааллаар “Эко Алтан Заамар” ХХК-ний уул уурхайн  аж ахуйн нэгжийн “Баянгол”, “Ууцар”, “Их Тохойролдох” лицензийн талаарх байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд иргэдээс санал авч, 99.5 хувийн саналаар татгалзсан бөгөөд уг хурлаас 3 тогтоол гарсан байна. 

Хурлын үеэр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд цаг үеийн байдлаар товч мэдээлэл хийж,  иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад хариулт өгчээ.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих