ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ГОМБОСҮРЭНГИЙН “АМЬДРАЛ УРАН БҮТЭЭЛ”-ИЙН ҮЗЭСГЭЛЭН АЙМГИЙН...

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ГОМБОСҮРЭНГИЙН “АМЬДРАЛ УРАН БҮТЭЭЛ”-ИЙН ҮЗЭСГЭЛЭН АЙМГИЙН МУЗЕЙД ДЭЛГЭГДЛЭЭ

264

Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95 жилийн ойтой хамтатган Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн 100 жлийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Аймгийн музейн танхимд эрхэм хүмүүний “Амьдрал уран бүтээл”-ийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Аймгийн музейн дарга Б.Сүхбаатар болон Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, шавь нар болон иргэд оролцлоо. Тус үзэсгэлэнгээс та бүхэн Г.Гомбосүрэн агсны амьдрал, уран бүтээлийн замнал, бидний сэтгэлд хоногшин үлдсэн дүрүүд болон тухайн дүрийг бүтээхдээ өмсөж байсан хувцас хэрэглэлийг тольдох боломжтой юм.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих