ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ТӨВИЙН 2 ХЭСЭГТ БАРИГДСАН 0,79 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ...

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ТӨВИЙН 2 ХЭСЭГТ БАРИГДСАН 0,79 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ НЭЭЛЭЭ

123

Аймаг, орон нутгаас зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, тулгамдаж байгаа асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Хөгжил хотхоны урд уулзвараас Манзушир хорооллын хойд талын авто зам хүртэлх 0.39км, Төв Чандмань ДЭХГ-ын урд уулзвараас Иргэдэд үйлчлэх Нэг цэгийн үйлчилгээний төв хүртэлх 0.4км авто замын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Замын Битум” ХХК гүйцэтгэж өнөөдөр тус замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ. 
Нээлтийн ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, “Замын битум” ХХК-ний ерөнхий инженер Б.Баясгалан болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Тус авто замын барилгын ажил 2018-2019 онуудад хэрэгжихээр байсан хэдий ч “Замын битум” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар энэ онд багтаан, хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулж байгааг энэ үеэр онцолсон юм. Тус авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай 13м өргөн далан, 7м өргөн зорчих хэсэг, 20см зузаантай цементээр бэхжүүлсэн суурь, 5см зузаан 1 үе асфальтобетон хучлага, 2 талдаа 1.5м өргөн явган хүний зам, 1м өргөн ногоон байгууламж бүхий бүрэн тоноглолтой баригдаж байгаа аж.Энэ үеэр Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-ний автогрейдерийн оператор Д.Баярсайхан, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр “Замын битум ХХК”-ний жолооч Б.Мандахбаяр, Зуунмод сумын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-ний даамал Г.Нэргүй, Зуунмод сумын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-ний авто замын инженер Э.Хэрлэнбаяр нарыг шагнасан юм.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих