“НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

90

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, “Монфемнет” Төрийн бус байгууллагуудын нэгдсэн сүлжээтэй хамтран аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтыг зохион байгууллаа. Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдсоны 7 нь эмэгтэй, 27 суманд 529 төлөөлөгч сонгогдсоны 199 нь эмэгтэй төлөөлөгч байгаа нь нийт Төлөөлөгчдийн 36.6 хувийг эзэлж байна.

Уг сургалтыг Хамтын манлайлал, манлайллын загвар, хамтын манлайллын ур чадварууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба төлөөлөл, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хууль тогтоомжийг хэрэглэн манлайллаа бэхжүүлэх боломж сэдвээр зохион байгуулсан бөгөөд 182 эмэгтэй Төлөөлөгч оролцож манлайллын ур чадвар, хууль тогтоомжийн мэдлэгээ нэмэгдүүлжээ.

 

 

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих