НААДАМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

НААДАМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

261

Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн Үндэсний их баяр наадмыг угтсан “Наадам” үзэсгэлэн худалдаа Мөнх-Алдарын талбайд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд 23 сумын 140 орчим өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, баялаг бүтээгч иргэд, аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирсэн бөгөөд 20 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Эндээс иргэд та бүхэн өөрт хэрэгцээтэй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, дээл, гутал, мах, махан бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл, аж үйлдвэрийн барааг нэмэлт өртөггүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжтой юм.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих