АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ

254

Аймгийн хэмжээнд боловсролын салбарт төрийн өмчит 30 сургууль, төрийн бус нэг сургууль, 40 гаруй цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 800 орчим багш ажиллаж, 14835 сурагч сурч байна. Энэ хичээлийн жилд Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудыг чадавхжуулах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд “Хичээл судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяныг зохион байгуулж, сургалтын чанарыг сайжруулахын тулд Аймгийн хэмжээнд “Зөвлөх багш нарын баг”-ийг байгуулсан  бөгөөд манай сурагчид өнөөдрийн байдлаар Улсын төрөлжсөн олимпиадаас 8 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Цаашид Зөвлөх багш нарын багийг бүсчлэн байгуулах бөгөөд тухайн багш нарыг улсын тэргүүний сургуулиуд болон Монгол улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын их сургуулиудад онолын чиглэлээр сургаж, дадлагажуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон байна.2

Түүнчлэн Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажлын үр дүн, мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгалтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тэдний хууль эрхзүйн мэдлэг, ажлын дадлага туршлага, Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, Аймгийн боловсролын талаар баримтлах бодлогын тогтвортой хөгжлийн хэрэгжилттэй танилцжээ. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Сант” сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан юм.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих