“ЦАГААН САР-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР 140,8 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙГДСЭН

“ЦАГААН САР-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР 140,8 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙГДСЭН

571

“Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жилийн хүрээнд аймгийнхаа хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуултад дэмжлэг үзүүлэх болон дотоодын бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/07 тоот захирамжийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг “Хүүхэд, залуучуудын ордон”-д зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд нийт 27 сумын 216 аж ахуйн нэгж, хоршоо, иргэн, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид 48 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 140,8 сая  төгрөгний борлуулалт хийгдсэн байна.u4

Үйлдвэрлэгчдээс ямар нэгэн шат дамжлагагүйгээр аймгийнхаа хэрэглэгчдийг чанартай, эрүүл, хямд хүнсээр хангасан ба сүүний үнэ зах зээлийн жижиглэнгийн үнээс 200-400 төгрөгөөр хямд зарагдсан ба эрэлт хэрэгцээ ихтэй байв. Мөн “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааны хүрээнд аймгийн ЗДТГ, “Төв аймгийн залуус ТББ” –ууд санаачлан 02 сарын 09-ний өдөр Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн  үндэсний уламжлал, өв соёлын талаар “Буян заяа тэгш байхын учир” сэдэвт лекцийг үнэ төлбөргүйгээр зохион байгуулсан юм.u1

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих