ТӨВ АЙМАГ “ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДААГАА...

ТӨВ АЙМАГ “ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛАЛ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

347

Аймгийн “Төрийн албаны удирдах ажилтны ёс зүй, манлайлал” анхдугаар зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга бөгөөд ТАЗСЗ-ийн дарга Ч.Сарангэрэл, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, УИХ-ын Тамгын газрын реферэнт О.Нарантуяа, ЗГХЭГ-ын ахлах реферэнт П.Энхсайхан болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгчид нийт 200 хүн оролцлоо. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс өнгөрсөн 2017 оныг “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах жил” болгон зарлаж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан. Мөн шударга, ил тод хариуцлагатай албыг төлөвшүүлж төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор ЗГ-ын “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 тоот албан даалгавар гарч энэ хүрээнд манай аймгийн төрийн бүх шатны байгууллагууд нилээдгүй олон ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнд хүрсэн байна. 27073129_1621884124527852_3571912833872418614_nЭнэхүү зөвлөгөөний гол зорилго нь 2017 оны урианы жилийн ажлаа бататгаж ажлаа тайлагнах, мөн энэ онд уриа болгон дэвшүүлсэн “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх жил”-ийн ажлаа эхлүүлж удирдах ажилтны ёс зүй, харилцаа хандлагын эерэг нөлөөллийг дээшлүүлж, манлайллын чадавхийг сайжруулах замаар төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг ахиулах юм. Зөвлөгөөний үеэр төр захиргааны ахмад ажилтан УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдыг аймгийн алтан дэвтэрт мөнхөллөө. Мөн зөвлөгөөний үеэр дараах хүмүүсийг аймгийн ИТХ-ын болон Засаг даргын хүндэт тэмдэг, жуух бичгээр шагнаж урамшууллаа. 27654982_1621884121194519_1209837454228551984_nҮүнд:
1. Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Лүн сумын Засаг дарга Б.Наранбат
2. Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр Эрдэнэсант сумын ЗДТГ-ын дарга Б.Сарантуяа
3. Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр:
– Баяндэлгэр сумын ЗДТГ-ын дарга Н.Баасанхүү
– Заамар сумын “Шижир алт” цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунгэрэл
– Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр
4. Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр:
– Аргалант сумын ЗДТГ-ын дарга Э.Нямдорж
– Эрдэнэ сумын ЗДТГ-ын дарга А.Пүрэвсүрэн
– Эрдэнэ сумын ЕБДС-ийн захирал Л.Хосбаяр

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих