ЦАСАНД ХААГДСАН ЗАМ, ДАВААГ НЭЭЛЭЭ

ЦАСАНД ХААГДСАН ЗАМ, ДАВААГ НЭЭЛЭЭ

280

Ойрын өдрүүдэд Төв аймгийн ихэнх нутаг дэвсгэрээр цасан шуурга шуурсны улмаас улсын чанартай авто замууд зарим уул даваануудын орчим цас хунгарлаж замын хөдөлгөөнд саад учруулаад байсан билээ. Тус өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газар, Төв АЗЗА ТӨХК хамтран тухай бүрт нь цасанд хаагдсан хэсгүүдэд шуурхай ажиллаж иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг хангахаас гадна цасанд суусан иргэдийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж ажиллаа. Мөн аймгийн Засаг даргаас аймгийн нөөцөд бэлтгэсэн 360 тонн өвсний 50%-ийг эхний ээлжинд өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилах шийдвэр гарсантай холбогдуулан Баян-Өнжүүл, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумдаас Бүрэн сумын Булангаа дахь улсын нөөцийн салбарын чиглэлийн замуудыг нээж тус сумдыг хуваарилсан өвсөө түргэн шуурхай авах нөхцөл боломжийг аймгийн Онцгой байдлын газраас хангаж ажиллаж байна. Төв аймгийн хувьд дэд бүтэц сайн хөгжсөн Улаанбаатар руу орох, гарах чиглэлийн улсын болон орон нутгийн чанартай авто замууд дайран өнгөрдөг ихээхэн онцлогтой. Энэ өвлийн хувьд аймгийн хэмжээнд нийт нутаг зудтай байгаагаас үүдэн зам даваа хаагдах явдал ихээхэн үүсээд байгаа юм. Ийм ард иргэд та бүхнийг аян замд гарахдаа аюулгүй байдлаа бүрэн хангаж, туулах чадвар сайтай машинтай зорчихыг анхааруулж байна.0

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих