САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР “АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

САЛБАРЫН ЧИГЛЭЛЭЭР “АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

306

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Аймгийн төр нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, спорт, урлаг бусад салбарыг хөгжүүлэх үйлст оюун ухаан, авъяас билиг, хүч хөдөлмөрөө дайчлан тогтвортой, амжилттай ажиллаж байгаа тэргүүний хамт олон, хүмүүсийг тодруулан урамшуулж алдаршуулах, хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэн аймгийн эдийн засаг нийгмийн хөгжил, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Болзол

 

            2.1. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, урианы жилийн ажлыг үр дүнд хүргэхэд ажилтнуудынхаа идэвхийг өрнүүлж, тодорхой асуудлыг шийдвэрлэн орон нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын амжилтаараа тухайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийг хошуучлан ажилласан байгууллага, хамт олныг жилд нэг удаа аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шалгаруулна.

2.2. Сум, байгууллагын аваргаар шалгарч сүүлийн 3 жилийн ажлын үр дүнгээр салбарын тогтоосон стандартыг биелүүлж, аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй, амжилт нь тогтвортой өсч, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний ажилтныг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулна.

Гурав. Шагналд нэр дэвшүүлэх, шийдвэрлэх

 

3.1. Шагнуулах санаачилгыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олноос гаргана.

 

            3.2. Болзол хангасан нэр дэвшигчид бүрдүүлэх материал:

                        А. Анкет /Шагналын маягтаар/

                  Б. Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 3 жилийн ажлын амжилт/

                  В. Хамт олны хурлын тэмдэглэл

                  Г. Байгууллагын эрхий бүхий албан тушаалтны хүсэлт бүхий албан бичиг

                  Д. Сум, байгууллагын аваргаар шалгарч байсныг нотлох баримт

            Е. Тухайн сумын Засаг даргын санал бүхий албан бичиг

            3.3. Төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд дээрх баримтыг бүрдүүлэн жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын харъяалах бодлогын хэлтэст саналаа ирүүлнэ.

 

            3.4. Бодлогын хэлтэс уг асуудлыг хэлэлцэн Хөдөлмөрийн аваргаар шалгаруулах байгууллага, ажилтны саналыг дараа оны 01 дүгээр сарын 05-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ.

            3.5. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс шагналын тодорхойлолтыг нягтлан нэгтгэж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

            3.6. Хугацаа хоцроож ирүүлсэн тодорхойлолт, материалыг хүлээн авахгүй.

 

Дөрөв. Шагнал олгох

 

            4.1. Аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”-оор шалгарсан байгууллагыг “Өргөмжлөл”, “Бэлгэдэл бүхий цом”-оор шагнаж урамшуулна.

            4.2. Аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан тэргүүний ажилтныг үнэмлэх, энгэрийн тэмдэг, “Өргөмжлөл”, “Бэлгэдэл бүхий цом”-оор шагнаж урамшуулна.

            4.3. Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.

Тав. Аймгийн “Хөдөлмөрийн аварга”-д нэр дэвших төрөл

 

Нэр дэвшүүлэх салбар “Хөдөлмөрийн аваргын”ын номинаци Шалгаруулах номинацийн тоо Номинацад багтах мэргэжлийн төрөл, байгууллагын чиглэл
1 Бүх байгууллага, ААН Хамт олон 5 хүртэл Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компани
2 Төрийн захиргаа Төрийн түшээ 1 хүртэл Улс төр болон Төрийн захиргааны албаны удирдах албан тушаалтнууд
3 Төрийн захиргааны албан хаагч 1 хүртэл Төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан хаагчид
4 Эдийн засаг, санхүү Эдийн засаг, санхүүгийн  ажилтан 2 хүртэл Эдийн засаг, санхүүгийн салбарын ажилтнууд
5 Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуй, байгаль орчин Эрчим хүчний салбарын ажилтан 2 хүртэл Цахилгаан болон дулааны эрчим хүчний салбарын ажилтнууд
6 Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны салбарын ажилтан 2 хүртэл Мэдээлэл технологи, харилцаа холбооны  салбарын ажилтнууд
7 Барилгачин 1 хүртэл Барилга, байгууламжийн салбарын ажилтнууд
8 Ахуй үйлчилгээний салбарын ажилтан 2 хүртэл Ахуй үйлчилгээний салбарын ажилтнууд
9 Худалдаа үйлчилгээний салбарын ажилтан 1 хүртэл Худалдаа үйлчилгээний салбарын ажилтнууд
10 Хүнсчин -Тогооч 1 хүртэл Хүнсний үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд
11 Зам, тээврийн салбарын ажилтан 1 хүртэл Зам тээвэр, авто замын салбарын ажилтнууд
12 Хөдөө аж ахуйн ажилтан 2 хүртэл Хөдөө аж ахуйн салбарын ажилтнууд
13 Байгаль орчны салбарын ажилтан 1 хүртэл Байгаль орчны салбарын ажилтнууд
14 Үйлдвэрлэгч-Баялаг бүтээгч 2 хүртэл Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч
15 Тусгай чиг үүрэг бүхий хууль хяналт Хууль хяналтын ажилтан 2 хүртэл Тусгай чиг үүрэг бүхий хууль хяналтын салбарын ажилтнууд
16 Нийгэм Багш 3 хүртэл Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч
17 Эмч 1 хүртэл Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч
18 Эрүүл мэндийн салбарын ажилтан 2 хүртэл Эрүүл мэндийн салбарын тусгай мэргэжилтэн, асрагч, сувилагч
19 Соёл урлагийн ажилтан 1 хүртэл Соёл урлагийн салбарын ажилтнууд
20 Тамирчин 1 хүртэл Биеийн тамир, спортын салбарын ажилтнууд
21 Бүх байгууллага Шилдэг менежер 2 хүртэл Аймгийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж
22 Үйлчилгээний ажилтан 2 хүртэл
23 Улсын байцаагч 1 хүртэл Эрх авсан улсын байцаагчид

—оОо—

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих