ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

653

Огноо: 2017-0413

Тендер шалгаруулалтын нэр: Төв аймгийн сумдад бэлчээрийн зориулалттай инженерийн хийцтэй худаг гаргах /30ш/

Тендер шалгаруулалтын дугаар: ТӨАОНӨГ/201711013

Төв аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  Төв

аймгийн сумдад бэлчээрийн зориулалттай инженерийн хийцтэй худаг гаргах

/30ш/–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгийг Төрийн сан банкны Орон нутгийн өмчийн газрын 100140051419 тоот дансанд цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014,2015, 2016 оны борлуулалтын орлогын нийлбэр дүн нь 120.000.000 төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх болон авах боломжтой зээлийн хэмжээ 80 сая төгрөгөөс багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулж ирүүлэх
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын нийлбэр өртөг нь 100.000.000 төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Тендерийн хамт Багц 1: 2.640.000

Багц 2: 2.640.000  /Цахим тендерийн баталгаа гаргах /

Тендерийг 2017 оны 5-р сарын 15 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 5-р сарын 15-ний өдрийн10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.Нотлох баримтыг үндэслэх ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 10 дугаар зүйл 10.1.4 заалтыг хангасан байх

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын

201 тоот өрөө утас:70273579

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих