АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТИЙН ГИШҮҮД АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТЕЛЕМЕДИЦИНИЙ ҮЙЛ...

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ПАРЛАМЕНТИЙН ГИШҮҮД АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТЕЛЕМЕДИЦИНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

32

Аймгийн нэгдсэн эмнэлэгт Ази, Номхон далайн бүсийн 9 орны 24  парламентын гишүүд, байнгын хорооны дарга, парламентийн дэд дарга нар ирж нэгдсэн эмнэлэгт хэрэгжиж буй алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагаатай танилцлаа.  Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат нарын холбогдох албаны хүмүүс парламентийн гишүүдийг хүлээн авч аймаг орон нутгийн онцлог, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны мэдээллийг танилцуулж, парламентийн гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.2

Манай улсад алсын зайн оношлогоо эмчилгээ нь анх НҮБ-ын Хүн амын сан Люксенбургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар 2007 оноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд телемедицинийг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн бөгөөд манай аймгийн хувьд энэ төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлснээсээ хойш алсын зайн оношлогооны тусламжтайгаар эх, нярайн тусламж үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөө, үйлчлүүлэгчийн мэдээллийг 2200 гаруй удаа өгсөн байна.4

Энэ үеэр Аймгийн Нэгдсэн эмнэлгээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй шууд холбогдож 1 жирэмсэн ээжийн биеийн байдлыг танилцуулж, цаашдын эмчилгээнд зөвлөх эмчээс зөвлөгөө авч байгааг бодитоор үзүүлэн танилцуулсан нь Монгол улсад алсын зайн оношлогоо буюу телемедициний үйл ажиллагааг нэвтрүүлснээр эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үр дүнгээ өгч байгааг харуулсан явдал болсон бөгөөд телемедицинийг нэвтрүүлснээр эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахаас гадна алсын зайн сургалтуудыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хийхэд ихээхэн ач холбогдолтой болохыг энэ үеэр онцолж байлаа.3

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих