УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

14

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23, 24 дүгээр тогтоолоор байгуулагдсан комиссууд Баян, Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Дэлгэрхаан сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч, Баян-Өнжүүл, Баянцагаан, Лүн, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баян, Баянжаргалан, Баянхангай, Дэлгэрхаан, Цээл сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг удирдах албаны 14 сул ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа.

Сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 77 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө http://csc.gov.mn, www.tov.gov.mn цахим хуудас, Дотоод удирдлагын систем, аймгийн ЗДТГ болон салбар зөвлөлийн мэдээллийн самбарт байршуулж, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар дамжуулан сурталчилсан.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 13 ажил үйлчилгээтэй боловсруулан салбар зөвлөлийн даргаар батлуулж, хэрэгжилтийг 92.3 хувьтай хангалаа.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 108 тоотод бүртгэхэд нийт 17 иргэн бүртгүүлэв. Үүнд:-

Зарлагдсан ажлын байрны нэр Бүртгүүлсэн иргэдийн тоо
1 Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга 6
2 Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга 1
3 Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга 3
4 Дэлгэрхаан сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч 3
5 Баян сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 1
6 Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 1
7 Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 1
8 Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч 1
  НИЙТ ДҮН 17
9 Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Иргэн бүртгүүлээгүй ажлын байр
10 Баян-Өнжүүл сумын Соёлын төвийн эрхлэгч
11 Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгч
12 Лүн сумын Соёлын төвийн эрхлэгч
13 Эрдэнэсант сумын Соёлын төвийн эрхлэгч
14 Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч

Сонгон шалгаруулалт явуулахын өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09:30-09:55 минутад аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд бүртгүүлэгчдэд мэдээлэл, сургалт хийж, 10:00 цагт сорилын шалгалтыг эхлүүлсэн. Сорилын шалгалтад тэнцсэн 8 иргэн мэдээллийн технологийн ур чадварын шалгалтыг 10:45 цагаас, бичгийн шалгалтыг 11:00 цагаас урьдчилан бэлтгэсэн даалгаврын дагуу бичгээр өгч, ярилцлагын шалгалтыг 12:00-13:00 цагт авч дуусгасан.

Шалгаруулалтын нийлбэр дүнгээр 8 иргэн 60 буюу түүнээс дээш оноо авч нийт зарлагдсан ажлын байраас 6 буюу 42.85 хувь нөхөгдөх боломжтой болсон.

Шалгалтын явцад иргэн бүртгүүлээгүй Аргалант сумын ЗДТГ-ын дарга, Баянцагаан, Баян-Өнжүүл, Лүн, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг 6 сул ажлын байрыг дахин нийтэд зарлуулах саналыг салбар зөвлөлд хүргүүлэхээр болов.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих