ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 13 ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР...

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 13 ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГААД БАЙНА

27

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хүн амын тоо 3.177.899 байгаагаас 103.630 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байгаа аж. Тэгвэл манай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 94.461 иргэн бүртгэлтэй байгаагаас 3250 иргэн буюу 3.4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг байна. Иймд хүн амын тодорхой хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн асуудалд анхаарал хандуулж, тэдэнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаандаа тусгах зэрэг ажлуудыг зохион байгуулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа юм.4

Түгээмэл хөгжил бие даан амьдрах төвөөс санаачлан Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгууд хамтран “Mongolia try-2018” нөлөөллийн аялалын арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөж, эмзэглэж, халамж тэтгэмжээр дэмжих бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн санал санаачилга, оролцоон дээр тулгуурлан нөлөөлөн таниулах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг татан оролцуулах, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.1

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй уг үйл ажиллагаа манай аймагт энэ сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм. Энэ хүрээндээ Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй залуусыг хамруулан олон нийтийн үйлчилгээний газруудад дэд бүтцийн стандартын үнэлгээ хийх, танилцах аялал хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, Аймгийн Засаг дарга Тамгын газар болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын удирдлага, ажилтан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулах аж.  5

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн аймгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг тусган ажилладаг билээ. Энэ хүрээнд 2018 оны эхний хагас жилийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 13 иргэнийг ажлын байраар хангасан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд орлого нэмэгдүүлэх чиглэлээр Дундын хадгаламжийн бүлэг байгуулах сургалтыг зохион байгуулсан бөгөөд одоогийн байдлаар шинээр 6 Дундын хадгаламжийн бүлэг байгуулагдан ажиллаж байна. Түүнчлэн 200 гаруй иргэнийг тусламж дэмжлэгт, 700 гаруй иргэнийг сургалт, сурталчилгаанд хамруулжээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих