БАЯНЧАНДМАНЬ СУМЫН 6 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 0.07 ГА ГАЗАР, ХАШААТАЙ...

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН 6 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 0.07 ГА ГАЗАР, ХАШААТАЙ БОЛЛОО

38

Баянчандмань сумын удирдлага энэ жил төрөөс ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд  чиглэгдэж байгаа арга хэмжээнд залуучууд тэр дундаа залуу гэр бүлийг хамруулан дэмжих зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээндээ сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас санаачлан Төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд “Нэг төрийн байгууллага-Нэг албан хаагч” арга хэмжээг зохион байгуулсан юм.  Шинэ залуу боловсон хүчин, залуус маань хот суурин бараадаж ажиллаж, хөдөлмөрлөх болсон энэ үед сум орон нутагтаа зорин ирж ажиллаж байгаа залуу төрийн албан хаагчдаа ая тухтай, тогтвор суурьшилтай амьдарх нөхцөл бололцоог хангах үүднээс газрын асуудлыг шийдвэрлэж, байгууллага хамт олноосоо тодорхойлогдон сонгогдсон 6 албан хаагчид 0.07 га газрыг хашааны хамт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.h2 h3

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих