ТАМШ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТАМШ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

379

Төв аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад гарсан Төрийн жинхэнэ албан тушаалын нийт 35 /дэс 6, туслах 29/ сул орон тоог мэргэшлийн шалгалтаар нөхөх ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

20180607_103800

Бүртгэлийн тухай

Шалгалтын бүртгэлийг 2018 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын 108 тоот өрөөнд хийж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан мэргэшлийн шалгалт өгөх журмын дагуу тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, мөн зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу орон нутгийн бүртгэлтэй иргэдийн баримт бичгийг нүдээр үзэж, нягтлан шалгахад нийт 86 иргэн /дэс түшмэл 20, туслах түшмэл 66/ бүртгэлд хамрагдсан байв.

Салбар зөвлөл, Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах Салбар комиссоос 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд мэргэшлийн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн иргэдэд 30 минутын сургалт хийж, зөвлөмж зааварчилгаа өгсөн. Үүнд биеэр 24 иргэн ирсэн нь нийт бүртгүүлэгчдийн 27.9 хувийг эзэлж байна. Үлдсэн хэсэг нь Төв аймгийн www.tov.gov.mn  цахим хуудасны ТАЗСЗ цэснээс шаардлагатай мэдээллээ авсан.

Шалгалт зохион байгуулах хүртэлх хугацаанд сул орон тооны зарыг www.csc.gov.mn, www.tov.gov.mn цахим хуудас /ТАЗСЗ-ийн цэс/, аймгийн ЗДТГ-ын мэдээллийн самбар, орон нутгийн 2 телевизийн мэдээллийн цаг хөтөлбөрөөр олон нийтэд мэдээлж ажилласан.

Бүртгүүлсэн иргэдийн шалгалтад орох хуваарийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 12:22 минутад www.tov.gov.mn цахим хуудсанд байршуулсан.

Шалгалтын тухай

Бүртгүүлсэн иргэдийн тоо, ажлын ачаалал зэргийг харгалзан шалгалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөртөө багтаан ерөнхий мэдлэг, ур чадвар, мэдлэг хандлага зан үйлийн шалгалтыг авч дуусгасан.

20180607_091848

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4 ээлжээр авахаар төлөвлөж, тухайн өдрийн 08.00-12:30 цагийн хооронд авсан. Бүртгүүлсэн иргэдийг шалгалт эхлэхээс 20-30 минутын өмнө иргэний үнэмлэхтэй тулган, танхимд байр, суудлыг эзлүүлсний дараа анхаарах асуудлын талаар зааварчилгаа, танилцуулгыг тухай бүр өгсөн. Нийт бүртгүүлсэн 86 иргэнээс 2 нь тодорхойгүй шалтгаанаар шалгалтад оролцоогүй. Ирц 97.67 хувьтай байв.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох сорилын шалгалтын дүнгээр 12 иргэн тэнцэж дараагийн шатны Ур чадварын түвшин тогтоох Монгол хэлбичиг болон албан хэрэгт хөтлөлтийн шалгалт өгөхөд 2 иргэн тэнцээгүйн улмаас шалгалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Цахим шалгалтууд /Сорил, Монгол Хэлбичиг болон албан хэрэг хөтлөлт, Мэдээллийн технологи/-ын дүнгийн үзүүлэлтээр 10 иргэн ярилцлагын шалгалтад орох эрхтэй болж, мөн өдрийн 14:00-16:00 цагийн хооронд ярилцлага авахад нийлбэр дүнгээр 60-аас дээш оноог 10 иргэн авч төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад тэнцлээ.

20180607_080925

Шалгалтын үр дүнгээс үзэхэд нийт зарлагдсан 35 ажлын байрны 8 буюу 22.85 хувь нь нөхөгдөх боломжтой байна. Энэ удаагийн шалгалтад нийт оролцогчдын 22.85 хувь тэнцсэн нь өмнөх шалгалтын дүнтэй харьцуулахад 14.18 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

20180607_103810

Шалгалтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, бүртгүүлэгчид бусаддаа хяналт тавих боломжийг хангах зорилгоор шалгалтын үйл явцыг бүртгүүлэгчдэд, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, 27 сумын интернет мэдээллийн төвөөр шууд дамжуулан ажилласан.

20180607_080221

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнг Салбар комиссын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталж, Төв комисст уламжилахаар шийдвэрлэлээ.

Шалгалтын дүнгээр иргэн бүртгүүлээгүй болон тэнцээгүй улмаас сул үлдсэн 27  ажлын байрыг нөөцөөс нөхөх, улмаар төрийн албаны мэргэшлийн шалгалтаар нөхөх саналтай байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих