ЗУУНМОД, СЭРГЭЛЭН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ЗУУНМОД, СЭРГЭЛЭН СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

36

Монгол улсын Засгийн газраас 2018 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил”,  мөн аймгийн хэмжээнд “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Зуунмод, Сэргэлэн сумын төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ч.Сарангэрэл, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, Аймгийн ИТХурлын төлөөлөгч А.Идэрпүрэв, Зуунмод сумын “Төр захиргааны” ахмад ажилтан  Д.Рэнцэндорж болон төрийн албан хаагчид оролцлоо. Зөвлөгөөний үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчдыг шагнаж урамшуулав.DSCN9864

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих