ШАГАЙН ХАРВААНЫ “АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” ТЭМЦЭЭНД 14 СУМЫН 250 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ...

ШАГАЙН ХАРВААНЫ “АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” ТЭМЦЭЭНД 14 СУМЫН 250 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

49

Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицолд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх, урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлдэг үндэсний соёлын үнэт өв билээ. Манай аймагт Шагайн харвааны “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн” анх 1990-ээд оноос хойш зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилийн тэмцээнд 14 сумын өсвөрийн 4 баг, насанд хүрэгчдийн 26 багийн 250 харваач оролцсоноос Монгол Улсын үлэмж дархан мэргэн 6, Монгол Улсын дархан мэргэн 1, Монгол Улсын харьшгүй мэргэн 2, Монгол Улсын мэргэн 5, хошой мэргэн 6, Аймгийн гоц мэргэн цолтой 38 харваач оролцсон бөгөөд хамгийн залуу харваачаар 9 настай Өндөрширээт сумын харваач Ундрахбаяр, Угтаалцайдам сумын харваач Сүхбат нар, хамгийн ахмад харваачаар 81 настай харваач Дашзэвэг нар шалгарч гарын бэлгээр шагнуулсан байна.

Тэмцээний тухайд хувийн цуваа харвааны 12-оос доош насанд тэргүүн байрыг Өндөрширээт сумын бяцхан харваач Х.Лхагвадорж, 12-оос дээш насны ангилалд Өндөрширээт сумын харваач Ү.Баасанжав, Насанд хүрэгчдийн хувийн цуваа харваанд Баян сумын харваач Л.Мөнхбаяр, Өсвөр үеийн багийн харваанд Э.Анхбаяр ахлагчтай Өндөрширээт сумын баг, Насанд хүрэгчдийн багийн харваанд Ц.Энхбат ахлагчтай Баянцагаан сумын багууд тус тус тэргүүн байрыг эзэлжээ. Энэ үеэр Аймгийн үндэсний спортын VI наадмын нээлтийн ажиллагааг зохион байгуулж Бүрэн сумын харваач Л.Ихбаяр, Өндөрширээт сумын харваач Д.Баасансүх, Заамар сумын харваач Ж.Чинзориг нарт “Аймгийн гоц мэргэн”, Батсүмбэр сумын харваач Г.Гончигт “Хүндэт харваач”-ийн  үнэмлэх, цол тэмдгийг Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн биеийн тамир спортын газрын дарга Га.Лхагвасүрэн, Шагайн холбооны тэргүүн Д.Цолмон нар гардуулан өгсөн байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих