“ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ” ЧУУЛГА УУЛЗАЛТАД БАЯНХАНГАЙ СУМЫН 60 ГАРУЙ ЗАЛУУС ХАМРАГДЛАА

“ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ” ЧУУЛГА УУЛЗАЛТАД БАЯНХАНГАЙ СУМЫН 60 ГАРУЙ ЗАЛУУС ХАМРАГДЛАА

6

Монгол улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлогын хүрээнд Баянхангай сумынхаа залуучуудыг нэгэн дор цуглуулж, нутаг орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар санал бодлоо солилцох, залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Залуучууд хөгжлийг түүчээлнэ” чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Залуучуудын хөгжил, тэдний нийгэм дэх оролцооны гүүр болсон сумын “Залуучуудын холбоо”-г шинэчлэн байгуулах зорилго бүхий тус чуулга уулзалтад нутгийн удирдлагууд, Аймгийн “Залуучууд хөгжлийн төв”-ийн хамт олон оролцсон бөгөөд тус сумын 60 гаруй залуус хамрагдаж үзэл бодлоо илэрхийлж, идэвх санаачлагатай оролцож, дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Энэ үеэр “Залуучууд хөгжлийн төв”-ийн нарийн бичгийн дарга Э.Ганхуяг “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”,” Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлого”-ын талаар мэдээлэл хийжээ. Мөн залуусынхаа дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион явуулсан бөгөөд Д.Төрбат тэргүүн байр, Г.Батцэцэг удаах байрыг эзэлснээр чуулга уулзалт өндөрлөсөн байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих