ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

62

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Шинжээч нарын баг, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн баг хамтран Төв аймгийн 20 эрүүл мэндийн байгууллагад 2018 оны 1 дүгээр сарын 05-с 12-ны өдрийн хооронд ажиллаж, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 тоот тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтээр сум болон өрхийн эрүүл мэндийн төвийг үнэлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Магадлан итгэмжлэлийн нэгдүгээр багт Аргалант, Баянцогт, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Борнуур, Сүмбэр, Жаргалант, Батсүмбэр, Баянчандмань сумын эрүүл мэндийн төвүүд, хоёрдугаар багт Эрдэнэ, Мөнгөнморьт, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, “Баруун-Зуунмод” Өрхийн эрүүл мэндийн төвүүд тус тус хамрагдлаа. Нэгдсэн дүнгийн хурлыг Батсүмбэр, Эрүүл мэндийн газарт хийж, магадлан итгэмжлэгдсэн Эрүүл мэндийн байгууллагуудын ололттой болон дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.2623162915876676479833851702071758297961090n

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих