ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

43

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж байсан түүхтэй. Түүнээс хойш тус өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж өнөөг хүртэл тэмдэглэж иржээ. Үндсэн хуулийн өдрийг угтан Төв аймгийн ЗДТГ-аас Төрийн албан хаагчдын дунд Үндсэн хууль, Зөрчлийн тухай хуулиуд болон танин мэдэхүйн сэдвээр “АХА” тэмцээнийг байгууллаа. Тус тэмцээнд нийт 85 хүн мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байрт аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ХҮТ-ийн эрхлэгч Э.Цэдэндаш, Дэд байрт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтан Б.Батбилэг, 3 дугаар байрт 4 дүгээр сургуулийн багш М.Алтанчимэг нар шалгарлаа. Үндсэн хуулийн өдрийг угтан өнөөдрийн “16.00 цагт Монгол туургатан театр”-т Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудтай хийх дурсамж уулзалт /лекц, ярилцлага/ , 18.00 цагт аймгийн Биеийн тамир спортын хороонд “Манлайн баясгалан” Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан зохион байгуулах тул Зуунмод сумын иргэд, төрийн албан хаагчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.2

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих