ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨВ АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2018 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН...

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨВ АЙМГИЙН ЗӨВЛӨЛИЙН 2018 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

142

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн хуралдаанаар дараах 2 асуудлыг авч хэлэлцэж, жил бүр тус зөвлөлөөс уламжлал болгон зарладаг Болзолт уралдаанд шалгарсан байгууллага, иргэд, төрийн албан хаагчдад шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж ажилласан байна.

Үүнд:

  1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн 2018 оны төлөвлөгөө, төсвийг танилцуулж батлууллаа.
  1. Малчдын бүлгийн ажиллах журмын төслийг боловсруулж, хэлэлцүүлж зохих нэмэлт асуудлуудыг тусгахаар шийдвэрлэлээ.

БОЛЗОЛТ УРАЛДААН ШАЛГАРУУЛСАН ШАГНАЛЫН АРГА ХЭМЖЭЭ

  1. Оны Тэргүүний хуульч шалгаруулах Болзолт уралдаанд:
  • Шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат
  • Прокурорын газрын Хяналтын Прокурор Х.Оюунцэцэг
  • Цагдаагийн газрын Угтаалцайдам сумын Хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн хошууч С.Болдбаатар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгч З.Батсайхан
  • Шүүх шинжилгээний албаны Кримналистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Доржданзан
  • Эрдэнэсант сумын ЗДТГ-ын Хууль, эрх зүйн мэргэжилтэн Л.Атарбаяр нар шалгарсан байна.26905765_1757735700967593_523348588_o
  1. Гэмт хэрэг хэв журмын зөрчилгүй сургууль, цэцэрлэг Болзолт

уралдаанд:

 1 дүгээр байранд Алтанбулаг сумын ЕБС

2 дугаар байранд Эрдэнэ сумын Номин цэцэрлэг

3 дугаар байранд Лүн сумын ЕБС тус тус шалгарсан байна.

 Архи хэрэглэдэггүй Байгууллага, хамт олон шалгаруулах Болзолт уралдаанд:

 1 дүгээр байранд Баянчандмань сумын “Одод “цэцэрлэг

2 дугаар байранд Угтаалцайдам сумын “Эрүүл мэндийн төв”

3 дугаар байранд Лүн сумын “Цоморлиг” цэцэрлэг

Тусгай байранд аймгийн ГБХЗХГ тус тус шалгарсан байна.

  1. Архи хэрэглэдэггүй айл өрх Болзолт уралдаанд:
  • Лүн сумын Өрхийн Тэргүүн Н.Өлзийсайхан
  • Зуунмод сумын Өрхийн Тэргүүн З.Эрдэнэбаяр
  • Баян сумын Өрхийн Тэргүүн Ц.Энхбаатар
  • Угтаалцайдам сумын Өрхийн Тэргүүн Л.Лхагвасүрэн
  • Цээл сумын Өрхийн Тэргүүн Ц.Хандсүрэн
  • Баянчандмань сумын Өрхийн Тэргүүн Ж.Өлзийбат
  • Батсүмбэр сумын Өрхийн Тэргүүн А.Ганбат
  • Цээл сумын Өрхийн Тэргүүн Д.Шоолон нар тус тус шалгарсан байна.
  1. Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл шалгаруулах Болзолт уралдаанд:
  • 1 дүгээр байранд Эрдэнэ сумын ГХУСАЗЗ
  • 2 дугаар байранд Лүн сумын ГХУСАЗЗ
  • 3 дугаар байранд Баянчандмань сумын ГХУСАЗЗ
  • 4 дүгээр байранд Дэлгэрхаан сумын ГХУСАЗЗ
  • 5 дугаар байранд Зуунмод сумын ГХУСАЗЗ-үүд тус тус шалгарч хамт олноо манлайлан ажилласан байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих