ӨНДӨРШИРЭЭТ СУМ МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛООС СУРАЛЦЪЯ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ӨНДӨРШИРЭЭТ СУМ МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛООС СУРАЛЦЪЯ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

17

Өндөрширээт сум суралцагчдад  монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохион бүтээх туурвих урлагт сургах, тэдний унших ярих чадварыг хөгжүүлэх  зорилготой бага 1-3 дугаар ангийн дунд “Үлгэрийн баатар амилсан нь” , 4-5 дугаар ангийн дунд ёс заншлын “Цэцэн хүү”  6-8 дугаар ангийн дунд уран уншлагын “Утгын чимэг” , 9-12 дугаар ангийн дунд Монгол зохиолын илтгэлийн уралдаануудыг зохион байгууллаа.IMG_0441

Тус  уралдаанд нийт 10 анги оролцсоноос  “ Үлгэрийн баатар амилсан нь” уралдаанд Ариунжаргал багштай 3а анги,  Мөнхжаргал багштай 2а анги,  ёс заншлын “ Цэцэн хүү”  уралдаанд Баярмаа багштай 5а анги, уран уншлагын “Утгын чимэг” уралдаанд  6-р ангийн сурагч М.Хоролгарав , Б.Очирдулам, У.Энхчимэг , 8-р ангийн сурагч С.Баярцогт , Илтгэлийн уралдаанд 12-р ангийн сурагч Э.Мөнхтуяа, 9-р ангийн сурагч Б.Бямба-Эрдэнэ, Ц, Сайханчимэг нар амжилттай оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.IMG_0557

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих