БҮРЭН СУМ ” ТАНЫ ОРОЛЦОО-БИДНИЙ ДЭМЖЛЭГ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БҮРЭН СУМ ” ТАНЫ ОРОЛЦОО-БИДНИЙ ДЭМЖЛЭГ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

209

Бүрэн сум өгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд сумынхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан” Таны оролцоо-бидний дэмжлэг” сэдэвт өдөрлөгийн хөтөлбөр, шаардагдах төсвийг 2017-11-30 нд боловсруулан засаг даргаар батлуулж тус арга хэмжээ 2017-12-04 ны өдөр зохион байгууллаа. Сумын төв дээр байгаа 5 багийн нийт 20 иргэнийг хамруулсан бөгөөд, ЗДТГазрын иргэний танхимд өглөө 09:30 минутаас өдөрлөгийг эхлүүлж ИТХ-н дарга Д.Батмөнх иргэдэд хандан үг хэлж, Хөдөлмөр халамжийг мэрэгжилтэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хууль, Насан туршын боловсролын багш А. Төгсжаргал Стрес, Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Дагвадорж нийгмийн даатгалын хуулийн талаар тус тус сургалт явуулсан байна.246508501731612020480851848418445o

Мөн Эрүүл мэндийн төвөөс байнгын асаргаанд байгаа хөгжлийн бэрхшээлтэй 5 иргэн, 3 хүүхэдэд гэрээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлсэн, өдөрлөгт хамрагдсан 20 иргэнийг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулан ажиллажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сүүлийн үед шинээр гарсан ” Түц-ний охид” Монголын уран сайхны киног үзүүлэж, АХА-тэмцээн зохион явуулж 4-р багийн Ц.Цолмонбаатар 1-р байр, 2-р багийн иргэн Л. Долгорсүрэн 2-р байрыг эзэлсэн байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих