БАЯНХАНГАЙ СУМЫН УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

БАЯНХАНГАЙ СУМЫН УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

163

Аймаг, сумаас баримтлах Соёлын бодлого,   Сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний холбогдох  заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд албан байгууллагуудын дунд “Урлагийн наадам”-ыг 2017 оны 12-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

        Урлагийн наадамд  7 байгууллага  нийт 9 төрлөөр өрсөлдсөнөөс 1-р байрыг ЗДТГ эзэлж оны “Урлагийн тэргүүний байгууллага”-аар шалгарч   2,3-р байрыг төрийн бус байгууллагуудын хамтарсан “Долоон бурхан” баг , ЕБС-ийн хамт олон тус тус эзэллээ.

   Урлагийн наадмын төрөл тус бүр дээр шилдэг номинаци шалгаруулснаас:

 –  Хамтлаг дууны шилдэг номинаци:   ЗДТГ-ын “Сүлд” хамтлаг

 –  Ардын дууны шилдэг номинаци:   Ахмад настан Д.Лхагвадулам

 –  Зохиолын дууны шилдэг номинаци:   ЗДТГ-ын БОХУБ  Д.Хишигбаатар

 –  Чөлөөт номерын шилдэг номинаци:   ахмад настан н.Гаваа

 –  Уран уншлагын шилдэг номинаци:   “Долоон бурхан баг”   Д.Наранбаатар

 –  Бүжгийн шилдэг номинаци:   “Долоон бурхан”  багийн бүжгийн хамтлаг

 –  Хошин шогийн шилдэг номинаци:  ЕБС

 –  Дуэт дууны шилдэг номинаци:   ЕБС-ийн багш Т.Алтанхуяг, Ц.Саранзаяа

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих