“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

134

Хүний эрхийн боловсрол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хангах талаар сум, байгууллагаас зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хүний эрхийг хангах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн засаг даргын тамгын газар, Төв аймгийн Хүний эрхийн салбар хорооноос “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сэдэвт гар зураг, гэрэл зургийн уралдааныг зарлаж байна

  • Хамрах хүрээ

Төв аймгийн ЕБС, МСҮТ-ийн сурагчид, албан хаагчид, иргэн бүрт нээлттэй

  • Бүтээлд тавигдах шаардлага

Уралдааны сэдэвт нэрэмжит бүтээл байх
Уралдаанд оролцогчийн өөрийн бүтээл байх
Хүний эрх хэрхэн хангагдаж байгааг Шинэлэг байдлаар санал санаачилга гарган дүрслэх, гэрэл зурагт буулгах
Оролцогч хэдэн ч зургаар оролцох боломжтой

 Өөрийн овог нэр, холбогдох утас, албан тушаал дэлгэрэнгүй бичсэн байх

  • Бүтээлээ илгээх

Оролцогч бүтээлээ ganaa.082616@gmail.com имэйл хаяг руу Өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарын хамт илгээх эсвэл Төв аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст авч ирнэ.

Бүтээл нь тухайн оролцогчийн Овог нэртэй хамт “Төв аймаг Хууль, эрх зүйн хэлтэс” https://www.facebook.com/tuw.lawyer/ Facebook хуудсаар нийтлэгдэнэ.

  • Уралдааны шалгаруулалтын журам

Бүтээлийг Төв аймгийн Хууль, эрх зүйн хэлтэст авч ирэх, эсвэл Төв аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс https://www.facebook.com/tuw.lawyer/ Facebook хуудсанд 2017.12.01-ний өдрийг дуустал нийтэлж 2017.12.10-ны өдөр хамгийн их LIKE, SHARE, REACTION авсан 2 бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ.

Материал хүлээн авах:  2017.12.01
Шалгаруулах  хугацаа: 2017.12.10
Шагнал урамшуулал:

  • Нэгдүгээр байр: мөнгөн шагнал, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл
  • Хоёрдугаар байр: мөнгөн шагнал, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл

Уралдаантай холбоотой асууж лавлах зүйл гарвал Төв аймгийн засаг даргын тамгын газар Хууль эрх зүйн хэлтэс  70272255,99051679 утсаар холбогдоно уу!

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих