БНХАУ-ЫН СОЁЛЫН ӨДӨР ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

БНХАУ-ЫН СОЁЛЫН ӨДӨР ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

51

БНХАУ-ын Соёлын өдөр Төв аймагт зохион байгуулагдаж байна. Соёлын өдрийн хүрээнд “Си Чуаны түүх” үзэсгэлэн аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд дэлгэгдлээ. Соёлын өдрийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын талаас Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей, Улаанбаатар хот дахь соёлын төвийн дэд дарга Хасбагана болон БНХАУ-ын Си Чуан мужийн биет бус соёлын өвийн хамгаалах төвийн Хань Шо Дун болон биет бус соёлын өвийн 8 төлөөлөгч манай талаас аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал нар оролцлоо. Нээлтийн үеэр ирэх 2018 онд Хятадын соёлын наадмыг Төв аймагт өргөн хүрээнд зохион байгуулах гэрээнд БНХАУ-ын  Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн дарга Ли Вей, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар үзэглэлээ. Соёлын өдрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй тул та бүхнийг хүрэлцэн ирж БНХАУ-ын өв соёлтой таницахыг хүсч байна.1 2 3 5 6 7 8

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих