ЭНЭ ОНД ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВЭР, МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ САЛБАРТ 5.568.7 САЯ...

ЭНЭ ОНД ТӨВ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВЭР, МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ САЛБАРТ 5.568.7 САЯ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

467

Энэ онд аймгийн хэмжээнд Зам, тээвэр,  мэдээлэл холбооны салбарт Улсын хөрөнгө оруулалтаар  4.849.9 сая төгрөгийн, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 718.8 сая төгрөгийн авто зам, замын байгууламжийн засварын ажил, нийтдээ 5.568.7 сая төгрөгийн 17 төсөл арга хэмжээ амжилттай хэрэгжлээ. Тухайлбал орон нутгийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар  439.7 сая  төгрөгөөр 12  төсөл арга хэмжээ хэрэгжсэн байна. Үүнд:

  • Зуунмод хот доторх таксины зогсоолоос Мэргэжлийн хяналтын газрын баруун талын зам хүртэлх 0,276 км авто замын хучилтын ажилд 82.5 сая төгрөг
  • Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн урд талаас Мэргэжлийн хяналтын газрын баруун талын зам хүртэлх 0,270 км авто замын хучилтын ажилд 83.7 сая төгрөг
  • 1 дүгээр байрны гадна авто машины зогсоол, ус зайлуулах хоолойн засварын ажилд 25.4 сая төгрөг
  • Ланс 2 дугаар багийн жалганы ус зайлуулах хоолойн засварын ажилд 39.9 сая төгрөг
  • Зуунмод сумын төвийн нийт хатуу хучилттай авто замын засварын ажилд 36.8 сая төгрөг
  • Нийт хатуу хучилттай авто замын өвөл, зуны арчлалтын ажилд 45.0 сая төгрөг
  • Манзушир чиглэлийн авто замын зураг төсөл боловсруулахад 35,0 сая төгрөг
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд авто машины зогсоол, явган зам шинээр байгуулах ажилд 33,8 сая төгрөг
  • “Манзушир өргөө” хорооллын зүүн талын явган хүний замын засварын ажилд 8,8 сая төгрөг
  • Баруун Зуунмод багийн үерийн далангийн ус зайлуулах хоолойн замын засварын ажилд 2,7 сая төгрөг
  • Мэргэжлийн хяналтын газрын урд уулзвараас 40, 41 дүгээр байрны зүүн талын авто зам хүртлэх замын засварын ажилд 33,4 сая төгрөг
  • Баруун Зуунмод, Баянхошуу багийн 6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 12.3 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Мөн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 4 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж Алтанбулаг, Баян, Баянцагаан, Батсүмбэр, Дэлгэрхаан, Жаргалант, Эрдэнэ,  Зуунмод  сумдыг Wi Fi -д холбох ажилд 104.0 сая төгрөг, Зуунмод-Ланс чиглэлийн 2.5 км замын зураг төсөв боловсруулахад 15.0 сая төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол орц, гарцын явган зам засах  ажилд  79.9 сая төгрөг, Соёл амралтын хүрээлэнгийн   явган зам, талбайн тохижилтод 79.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Харин Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 томоохон төсөл арга хэмжээ хэрэгжсэн нь Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3,5км, Баянхошуу багийн 2.5км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил юм. Тус ажилд Улсын төсвөөс 4,849.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5км  авто замын барилгын ажил нь  2012, 2013 онуудад   Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж  эхэлсэн боловч  тус авто замын  барилгын ажилд шаардлагатай хөрөнгө дахин хуваарилагдаагүйн улмаас  зогсонг байдалд ороод байсан юм.  2013 оноос хойш   тухайн замууд  нь ашиглалтын явцад ихээхэн эвдэрч,  урьд хийсэн ажлууд  үр дүнгүй болсон ба  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн  иргэдийн эрүүл орчинд ажиллаж,  амьдрах нөхцөл алдагдаад байсан билээ. Дутуу орхигдоод  удсан  эдгээр замуудыг өргөтгөн, шинэчлэх зураг төслийг  орон нутгийн төсвийн  хөрөнгөөр “Ар Си Эс Си”  ХХК  боловсруулж,  шаардагдах  4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Зам, тээврийн яамнаас санаачлан  Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны 140 тоот тогтоолоор шийдвэрлүүлсэн.

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг  Үндэсний бүтээн байгуулагч  “Төв АЗЗА”  ТӨХК, туслан гүйцэтгэгч ”Ялгуусан” ХХК  хамтран   энэ оны 5 дугаар сарын 15-аас эхлэн гүйцэтгэж, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ  зохион байгуулан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллалаа.  Энэхүү авто замын төслийн ажлыг 12 инженер техникийн ажилтан, 35 жолооч механизмчин, 74 замчин, 14 туслах ажилчин,  орон нутгаас 18 туслах ажилчин нийт 135  ажиллах хүчний бүрэлдэхүүнтэй,  авто замын зориулалтын орчин үеийн дэвшилтэд нийт 46 машин механизм, авто замын хээрийн иж бүрэн лаборатортой хийж гүйцэтгэсэн байна.

Баруун Зуунмод багийн  3.5 км авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай  11 метр өргөн далан,  7 метр өргөн зорчих хэсэг,  2 метр өргөн хөвөө, 20 см  зузаантай цементээр бэхжүүлсэн суурь,  7 см зузаан 2 үе  асфальтобетон хучлага,  1.5 метр өргөн явган хүний зам, замын дагууд 48 ширхэг гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах 27 шүүрт  худаг бүхий 1050 метр сувагтай. Харин Баянхошуу  багийн  2.5 км авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай  11 метр  өргөн далан,  7 метр Зорчих хэсэг,  2 метр өргөн хөвөөтэй, 20 см зузаан цементээр бэхжүүлсэн суурь,  7 см 2 үе  асфальтобетон хучлага,  61 ширхэг гэрэлтүүлэгтэй шинэ замуудыг ашилалтад оруулаад байна. Мөн төсөв хэлэлцэж буй энэ үед 2018 онд зам, тээврийн чиглэлээр Улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санлыг Зам тээвэр хөгжлийн яаманд хүргүүлээд байна.Үүнд: Зуунмод сумын Ланс багийн чиглэлийн авто замын барилгын ажил, Зуунмод – Манзушир хийд чиглэлийн авто замын барилгын ажил, Зуунмод- Хөшгийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажил, Баянхошуу багийн уулзвараас А25 чиглэлийн авто зам хүртэлх 3.8км авто замын зураг төсөл, Зуунмод хотын шинэ төвийн эхний ээлжийн 0.39 км авто замын ажил, Улаанбаатар – Арвайхээр чиглэлийн авто замаас Угтаалцайдам, Цээл, Заамар сум хүртэлх  авто замын барилгын ажил, Буянт-Ухаа – Шувуун Фабрик чиглэлийн авто замын төгсгөлөөс    Алтанбулаг сумын төв хүртэлх 13.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих