ТӨВ АЙМГИЙН БАГШ НАРЫН 3 ҮЕИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

ТӨВ АЙМГИЙН БАГШ НАРЫН 3 ҮЕИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

133

Дэлхийн багш нарын баярын 24, Монголын багш нарын 51 дэх өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Боловсрол , соёл урлагийн газар, Зүүний хүчний холбоо, Нутгийн залуучуудын холбоотой хамтран багш нарын 3 үеийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон манай аймгаас төрөн гарсан ахмад гавьяат багш нар болон залуу, дунд үеийн багш нар оролцлоо.5

6Төв аймгийн ЗДТГ-аас Дэлхийн багш нарын баярын өдрийг угтан 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа залуу багш нараа чадваржуулах, боловсролын байгууллагын ахмад, дунд, залуу үеийн хамтын ажиллагаа, залгамж холбоог сайжруулж, сургалтын арга зүй, технологи, ур чадвар, тэргүүн туршлагын чиглэлээр хамтран ажиллах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор анх удаагаа “Залуу багш нарын чуулга уулзалт”-ыг мөн амжилттай зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд манлайлсан 24 залуу багшид энэ үеэр шагналыг гардуулж өглөө.4 3

Мөн багш нарын баярын арга хэмжээний үеэр ажилдаа үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлж яваа багш нарыг шагнаж урамшууллаа. Тухайлбал аймгийн хэмжээнд Ардын боловсролын тэргүүний ажилтнаар 6 багш, Хүндэт жуух бичгээр 32 багш, Аймгийн хүндэт тэмдгээр 9 багш, Жуух бичгээр 31 багшийг шагналаа. Төв сайхан нутгийнхаа үе үеийн багш нартаа Дэлхийн багш нарын баярын өдрийн мэндийг хүргэе.9 18 7

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих