ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

212

Өнөөдөр Төв аймагт Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс,  Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ болж байна. Тус арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчилах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг манай аймагт өнөөдөр, маргааш 2 өдөр ажиллана._00A5342

Хөтөлбөрт Аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, харъяа хэлтэс агентлагууд, хуулийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцож хүний эрхийн талаар мэдлэг мэдээлэл олгох олон төрлийн сургалт, семинарт оролцон мэдлэг чадвараа дээшлүүлж байна. Мөн энэ  арга хэмжээний үеэр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг 7027-2255 дугаарын утсаар хүлээн авч хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа бөгөөд комиссын гишүүд болон аймгийн Засаг дарга, ЗДТГ-ийн дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга нар өнөөдөр 16:00 цагаас Зуунмод сумын ЗДТГазрын хурлын зааланд иргэд, олон нийттэй нээлттэй уулзалт зохион байгуулах юм байна. Иймд иргэд Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна._00A5332 copy

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих